Жимс жимсгэний тариалан эрхлэгчдийн 4-р улирлын хуанли /цуврал 4/

//Жимс жимсгэний тариалан эрхлэгчдийн 4-р улирлын хуанли /цуврал 4/

Жимс жимсгэний тариалан эрхлэгчдийн 4-р улирлын хуанли /цуврал 4/

Өвөл

Арван хоёрдугаар сар:

Жимс, жимсгэний талбайд цас тогтоож овоолно. Малын бууц татаж бэлтгэнэ. Мөчрийн тулгуур мод, модон гадас бэлтгэнэ. Ашигтай шувуудад тэжээлийн давцан бэлтгэж тавина. Багаж хэрэгсэлээ засч бэлтгэнэ.

Нэгдүгээр сар:

Энэ сард ургамлын хөлдөтөнд ажиглалт хийж, хортон мэрэгчдээс хамгаалах ажил хийнэ. Цас их хэмжээгээр орсон үед мод, бут, сөөгний мөчир дээр тогтсон цасыг унагана. Мод, бутны тогоонд цас тогтооно. Хортон шавьж иддэг шувуунд тэжээл тавьж өгнө.

Хоёрдугаар сар:

Жимс, жимсгэний мөчир, нахиаг хөлдөхөөс хамгаална. Хаврын ажлын бэлтгэл хангахын тулд цэцэрлэгийн хайч, хөрөө болон бусад багажийг бэлтгэнэ. Жимс, жимсгэнэ тариалах талбайн бүдүүвч зураг гаргаж, жилийн турш хөтөлсөн тэмдэглэл, гүйцэтгэсэн ажил, жимс, жимсгэний мод, бутны байдалд, үнэлэлт дүгнэлт өгч ажлаа нарийн тэмдэглэнэ.

2019-08-22T17:54:27+08:002019 оны 08-р сарын 22|Зөвлөгөө|

Leave A Comment