Жимс жимсгэний тариалан эрхлэгчдийн 3-р улирлын хуанли /цуврал 3/

//Жимс жимсгэний тариалан эрхлэгчдийн 3-р улирлын хуанли /цуврал 3/

Жимс жимсгэний тариалан эрхлэгчдийн 3-р улирлын хуанли /цуврал 3/

Намар

Есдүгээр сар:

Алим, давжаа алим, чацаргана, хар үрт тэс зэрэг талбайд үлдсэн бүх жимс, жимсгэнийг хурааж дуусгана. Жимсний мод, бутны тогоог тойруулан хөрсийг 15-18см гүн гишгэж хагалж эргүүлж өгнө. Хөрсийг боловсруулж бэлтгэсний үндсэн дээр сарын сүүлчээр жимс  жимсгэний суулгацыг талбайд тариалж болно. Жимс, жимсгэний боловсруулсан бүтээгдэхүүнийг хадгалах бэлтгэлийг бүрэн хангана.

Аравдугаар сар:

Жимс, жимсгэнэ тариалсан нийт талбайн хөрсийг 1,5м хүртэл гүнд чийгтэй болтол нь усална. Намрын энэхүү усалгаа дараа оны ургацанд чухал нөлөө үзүүлнэ. Усалгаа хийхдээ фосфор, калийн бордоо юмуу малын бууц ялзмаг, шувууны сангас зэргээр бордоно. Бөөрөлзгөний жимсэлсэн хоёр настай мөчрийг угаарна нь тайрна. Ториун алим бөөрөлзгөнө, интоор тошлойн мод, бутыг 10-15см зузаан шороогоор зузаалж манана. Дараа жилийн хавар суулгах жимс, жимсгэний суулгацыг суваг татаж түүнд булж услана.

Арван нэгдүгээр сар:

Мод, бут, сөөгний унасан навчийг цуглуулж малын тэжээлд ашиглана. Модны иш мөчирт үүрлэсэн хортон шавьжийн үүрийг устгана.

2019-08-15T14:15:22+08:002019 оны 08-р сарын 15|Зөвлөгөө|

Leave A Comment