Жимс жимсгэний тариалан эрхлэгчдийн 2-р улирлын хуанли / цуврал 2 /

//Жимс жимсгэний тариалан эрхлэгчдийн 2-р улирлын хуанли / цуврал 2 /

Жимс жимсгэний тариалан эрхлэгчдийн 2-р улирлын хуанли / цуврал 2 /

Зун

Зургаадугаар сар:

Зуны сар эхэлж байгаа боловч эхний 10 хоногт цочир хүйтрэлт болдог. Түүнээс хамгаалах арга хэмжээг урьдчилан бэлтгэх хэрэгтэй. Чацаргана, үхэр нүд, тошлойг цэцэглэсний дараа, заавал услана. Энэ сард хог ургамал маш идэвхтэй ургах учир түүнийг хүрз цавчуураар устгаж усалгааны дараа юмуу бороо орсны дараа хөрсийг сийрүүлнэ. Мод бут цэцэглэсний дараа жимс жимсгэний талбайг эрдэс бордоо ба малын бууцыг усанд сайн уусгаж шингэлээд бордоно. Чацаргана, үхэр нүдийг ногоон мөчрөөр үржүүлэхэд бэлтгэнэ. Хүлэмж, мананжуулах төхөөрөмж, насос, хөрс, өсөлт идэвхижүүлэгч бодис, агаарын дулааныг хэмжих термометр харьцангуй чийг хэмжигч болон бусад багаж хэрэгсэлийг бэлэн болгоно. Жимсний модны угаас ургасан төчрийг тухай бүрт нь угаар нь огтолж хаях, нийт бут сөөгийг хортон шавьжаас хамгаалах арга хэмжээг авна. Хортон шавьж  ихээр тархсан үед химийн бодис, бэлдмэлийг тун нормын дагуу хөдөлмөр хамгааллын хувцас өмсөж, тусгай зориулалтын шүршигчийг хэрэглэнэ. Усалгаа хийхдээ өглөө нар халаагүй үед юмуу орой нар жаргасны дараа хийх нь тохиромжтой.

Долдугаар сар:

Жимс жимсгэний мод, бугны арчилгааг тогтмол хийнэ. Жимсний үр жимсийг хураах бэлтгэлийг бүрэн хангаж далан хальс, гүзээлзгэний жимсийг 1-2, үхэр нүдний жимсийг сарын дунд үед 10 хоногт 2-3 удаа түүвэрлэн хураана. Сарын эхний 10 хоногт багтаан үхэр нүд, далан хальс, чацаргана, тошлойг ногоон мөчрөөр үржүүлэх ажлыг технологийн дагуу гүйцэтгэнэ. Торниун алимын модыг хэвтээ хэлбэрт дэлгэмэл байдлаар газарт ойртуулан гадаслаж, жимсний нийт мод, сөөгний мөчрийг хугарч, цуурахаас хамгаалж тулгуур хийж өгнө. Жимс жимсгэнэ боловсруулж, нөөшлөх хадгалах бэлтгэл ажлыг хангана.

 

 

Наймдугаар сар:

Сарын эхний 10 хоногт багтаан тошлой, чавга, интоор, бөөрөлзгөний жимсийг 2-3 хоногт тус тус түүвэрлэн хураана. Жимс, жимсгэнийг хурааж дууссаны дараа мод бутыг сайтар усална. Энэ сард алимын модны мөчир доошоо унжиж жимс газарт нэлээд унадаг. Иймээс мөчирт тулгуур хийж унасан жимсийг түүж авна.

 

2019-08-08T18:11:47+08:002019 оны 08-р сарын 08|Зөвлөгөө|

Leave A Comment