Жимс боловсруулахад үүсэх үзэгдлүүд

Home/Зөвлөгөө/Жимс боловсруулахад үүсэх үзэгдлүүд

Жимс боловсруулахад үүсэх үзэгдлүүд

Assorted fruitУргамлын болон амьтны гаралтай аль ч хүнсний тэжээл нь шинэхэн байдлаараа удаан хадгалагдаж чаддаггүй.

Бүх хүнсний зүйлийг хадгалах хугацаанаас нь удаан хадгалагддаг, түргэн мууддаг гэж хоёр хэсэгт хуваадаг.

Хадгалалтад тэсвэр сайтай хүнсний зүйлд гурил, будаа, гоймон, ургамлын тос, цай, саахар зэрэг ус бага агуулагддаг зүйлүүд орно.

Түргэн гэмтдэг хүнсний зүйлд бичил биетэн амьдрах таатай орчин нь болдог ус чийгийн агууламж ихтэй хүнсний бүтээгдэхүүнүүд орно. Ийм хүнсний зүйлд богино хугацаанд биохими, хими, микро био-логийн процессууд явагддаг бөгөөд хадгалах онцгой нөхцөлийг шаардана.

Хадгалалтын үед тохиолддог процессуудыг шинж байдлаар нь физикийн, химийн, биохимийн, биологийн гэж ангилна. Хадгалах нөхцөл арга, хугацаа нь тохироогүйгээс болж хүнс тэжээл нь чанараа алдах, бүрмөсөн гэмтэж, хэрэгцээгүй болдог.

2016-10-17T22:49:20+00:00 2013 оны 10-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment