Жимстэй тарт

Home/Зөвлөгөө/Жимстэй тарт

Жимстэй тарт

imagesОрц:

Сууринд:

  • Масло 125 гр
  • Сахар 100 гр
  • Өндөг 1 ш
  • Гурил 260 гр
  • Давс 1 чимх

Цэлцэгнүүрт:

  • Сүү 2 аяга
  • Өндөгний шар 6 ш
  • Сахар 100 гр
  • Масло 60 гр
  • Гурил 100 гр
  • Ванилан сахар 2 а/х

Хийх арга:

 

  1. Хайлуулсан масло + өндөг + сахар + давс гэсэн дарааллаар нэмж холиод дээр нь гурилаа хийж зуурна. Үүнийгээ бага багаар хувааж зориулалтын төмөр хэвэнд хийж хэвлэнэ.
  2. Дээрээс нь сэрээгээр хатгаж шарах шүүгээнд 180 хэмд 10 минут шарж гаргана. Крем бэлдэхдээ: сүүгээ ванилан сахартай хольж буцалгаад хөргөнө.
  3. Дахин өөр нэг төмөр саванд өндөгний шар + сахар + гурил гэсэн дарааллаар хийж сайтар хутгана. Үүн дээр буцалгаж хөргөсөн сүүгээ бага багаар хийж холих зуураа гал дээр тавьж буцалгана.
  4. Буцалж байхад сайтар хутгахгүй бол бөөгнөрнө. Нэг буцалгаж гаргасны дараа дээр нь масло нэмж хутгаад хөргөнө. Ингээд сууриндаа кремээ хийгээд дуртай жимсээрээ чимэглээд бэлэн болно.

hot news №157 /2014/

2016-10-17T22:48:05+00:00 2014 оны 11-р сарын 10|Зөвлөгөө|

Leave A Comment