Жимстэй бялуу

//Жимстэй бялуу

Жимстэй бялуу

565Орц : 12 порц

o   Өндөг 4 ш

o   Элсэн чихэр 200 гр

o   Гурил 80 гр

o   Төмсний крахмал 2 х/х

o   Гурил сийрэгжүүлэгч 1 ц/х

o   Аарц 500 гр

o   Нимбэгний үйрүүлсэн хальс 2 ц/х

o   Төрөл бүрийн жимс 750 гр

 Хийх арга :

  1. Өндөгний шар, цагаан уургийг ялгаад, шарыг нь 4 х/х бүлээн устай нийлүүлж зуурна. Дээр нь элсэн чихэр цацаж хийгээд хэсэг зуурсны дараа хөөсөртөл нь хутгасан өндөгний цагаан уураг нэмж зуурна.
  2. Гурил крахмал сийрэгжүүлэгчийг нийлүүлж холиод, өндөгний зуурмагтай нийлүүлж зуурна. Маргаринаар тосолсон тэвшинд зуурмагаа хийж гадаргууг нь тэгшлээд шарах шүүгээнд 12-15 минжт 180-200 хэмд жигнэнэ. Бялууны суурийг шарах шүүгээнээс гаргаад хөргөнө.
  3. Аарцийг үлдсэн элсэн чихэр, нимбэгний үйрүүлсэн хальстай нийлүүлж зуурна. Жимснүүдийг угаагаад яснаас нь салгаж цэвэрлээд, шаардлагатай бол зарим жимсийг хальсалж болно. Бялууны суурь дээр аарцаа битүү түрхэж өгөөд дээр нь бэлтгэсэн жимснүүдээ гоёмсогоор тараан тавьж, амтат бялуу бэлэн болно.
2016-10-17T22:48:14+00:00 2014 оны 09-р сарын 25|Зөвлөгөө|

Leave A Comment