Жимсний хадгалалт

//Жимсний хадгалалт

Жимсний хадгалалт

Refrigerator Filled with Fruits and VegetablesЖимсийг хүйтэн хадгаламж болон хөргөгчинд хадгална. Тоо чанарын шалгалт хийж хүлээн авсан жимсийг хэмжээ, жигд байдлыг нь харгалзан төрөлжүүлж, хадгалахад бэлтгэвэл зохино. Хадгалах чадвар сайтай хэсгийг удаан хугацаатай хадгалахад зориулна. Том жимс болц гүйцсэн, жижиг жимс нь дутуу хөгжилтэй учир хэвийн хадгалагдаж чаддаггүй.

Алимны зуны болон намрын сортыг 90-50%-ийн агаарын чийгшилтэй, 0-0.5°С-т өвлийн сортыг 0-1°С-т тус тус хадгална. Стандартын олон улсын байгууллага-ИСО алимыг 0°С-аас дээш, тухайлбал, помологийн сортыг нь харгалзан 0-1°С, 0-2°С, 3-4°С-т хадгалахыг зөвлөмж болгосон байна.

Хадгалах чадвар нь аль ч нөхцөлд сорт, боловсролтын хугацаанаасаа ихээхэн шалтгаална. Зуны сорт нь алим хэдхэн хоног, харин хөргүүрт бол нэг сар хадгална. Хадгалалт нийүүлэлтийн зохимжтой горимыг чанд баримталбал намрын сортын алим 1.5-2 сар, өвлийн сорт нь бүх л өвлийн туршид сайтар хадгалагдана. Лийр нь алимнаас арай илүү өндөр хэмийг шаардана. Болц болон сортыг нь харгалзан 85-95%-ийн агаарын харьцангуй чийгтэй байранд 1-4°С-ийн хэмд хадгалах нь зохимжтой.

Яст жимсний хадгалахдаа хуурай, эрүүл, гэмтэл согоггүй, өвчний шинж тэмдэггүйг хадгалалтад хүлээн авна. Болц гүйцсэн яст жимсүүдийг  -1-0°С-т, яльгүй түүхийвтэр бол 0-0.5°С-т 90%-ийн агаарын харьцангуй чийгтэй байранд хадгална. Хадгалалтын хугацаа нь интоор 2-3 долоо хоног, чий 10 хоног хүртэл, гүйлс, тоор, чавга 1 сар хүртэл, зарим сортын чавга, тоор 2-3 сар байна.

Жимсүүдийг агуулахад хураахдаа ханаас 0.5м, таазнаас 0.2м хөргөх тоног төхөөрөмжөөс 0.4м зайтай байрлуулбал зохино.

2016-10-17T22:50:22+00:00 2013 оны 02-р сарын 20|Зөвлөгөө|

Leave A Comment