Жимсний зутан-Кисель

Home/Зөвлөгөө/Жимсний зутан-Кисель

Жимсний зутан-Кисель

Жимсний зутанг шинэ буюу хатаасан жимс, жимсгэнэ, жимсний өөрийн шүүс, жимсний нухаш, сүү, чихрийн ханд, төмсний гурил болон бусад хүнсний бүтээгдэхүүнээр бэлтгэнэ.
Жимсний зутанд орох төмсний гурилын орцын их багаас хамаарч зутанг:
  • өтгөн,
  • өтгөвтөр,
  • шингэн гэж ангилна.

Өтгөн ба өтгөвтөр зутанг биеэ даасан хоол болгож хэрэглэхээс гадна амтат хоолонд болон будаагаар бэлтгэсэн хоолонд сүмс болгон ашигладаг.

Шинэ жимсгэнээр зутанг хийхдээ эхлээд шүүсийг нь аваад, дараа нь жимсээ чанана. Үүнд чихэр, цардуул, нимбэгний шүүсийг хийж буцалгаад, шахаж авсан түүхий шүүснээс нэмж хийнэ. Ингэж бэлтгэхэд, кисель аминдэмээр илүү баялаг болдог. Зутанг шингэрүүлсэн цардуул хийгээд жигд сайн хутгах хэрэгтэй.

Өтгөн зутанг зөөлөн галаар чанадаг бол шингэн зутанг дөнгөж буцлангуут гаргана. Жимсний зутанд саахар үрж, нимгэн үетүүлбэл өрөмтөхгүй. Харин өтгөн киселийг норгоод, чихэр цацсан хэвэнд хийх нь тохиромжтой.

Сүүний кисельд эрдэнэ шишийн гурил холивол илүү амтлаг болдог. Аливаа киселийг удаан хугацаагаар буцалгавал ширгэдэг. Халуун кисельд бага зэрэг ванилин хэдэн дусал охь, жүрж нимбэгний үйрмэг хальс, шиш цэцгийн аль нэгнээс хийвэл кисель маш сайхан үнэртэй болно.

2016-10-17T22:51:07+00:00 2012 оны 07-р сарын 11|Зөвлөгөө|

Leave A Comment