Жижиглэн хэрчсэн тахианы мах, самартай хуурга /Kung Pao chicken/

Home/Зөвлөгөө/Жижиглэн хэрчсэн тахианы мах, самартай хуурга /Kung Pao chicken/

Жижиглэн хэрчсэн тахианы мах, самартай хуурга /Kung Pao chicken/

08Орц: 1 хүн

  • Тахианы цээж мах 200 гр
  • Газрын самар 100 гр
  • Бүдүүн ногоон сонгино 50 гр
  • Хатаасан чили 50 гр
  • Цагаан гаа 20 гр
  • Цагаан перец 10 гр
  • Сармис 20 гр
  • Элсэн чихэр 20 гр
  • Эрдэнэшишийн гурил 10 гр
  • Шар буурцгийн цуу 10 гр

Амтлагч сүмсэнд:

  • Элсэн чихэр 40 гр
  • Цуу /vinegar/ 20 гр
  • Хүнсний хятад шар дарс
  • Гунтаг цагаан перец 3 гр
  • Тахианы нунтаг амтлагч
  • Үүсүү 5 гр
  • Гүнжидийн тос
  • Эрдэншишийн цардуул
  • Ус 1 х/х

Хийх арга:

  1. Тахиан махаа хагас инч буюу 1,3 см орчим шоо дөрвөлжин хэрчинэ. Жижиг тавганд хийн дээрээс нь эрдэнэшишийн цардуул, цайны халбага ус нэмж тахианы маханд амтыг сайтар шингээх маягаар базаж өгнө.
  2. Сонгино, сармисаа нарийн хэрчинэ. Ногоон сонгино, тахиан мах, амтат чинжүү бүгдээрээ шоо дөрвөлжин хэлбэртэй байна. Жижиг аяганд амтлагч сүмсэнд орох орцуудыг холино.
  3. Хайруулын тавганд тос хийн халааж, хатаасан халуун чили болон амтатж чинжүү, цагаан перец нэмж галаа тохируулан хуурна. Дээр нь амталсан тахиагаа хийн жигд /хэт хүчтэй гал дээр биш/ хуурна.
  4. Хэрчсэн тахианы мах шарагдаж эхлэх үед цагаан гаа, сармис, ногоон сонгино, газрын самрыг нэмж хэдхэн минут шараад бэлэн болно.

 

 

 

2016-10-17T22:47:37+00:00 2015 оны 02-р сарын 16|Зөвлөгөө|

Leave A Comment