Жигнэсэн яргай загас

Home/Зөвлөгөө/Жигнэсэн яргай загас

Жигнэсэн яргай загас

steamed-salmonОрц : /1 хүн/

o   Яргай загас 170 гр

o   Цөцгийн тос 100 гр

o   Цагаан дарс 50 мл

o   Лаврын навч 1 ш

o   Далайн давс 1 гр

o   Нимбэгний шүүс 20 мл

o   Нимбэг 1 ш

o   Нунтагласан самар 3 гр

o   Бөөрөнхий перец 2 гр

o   Юуцай 80 гр

o   Ус 50 мл

Сүмсэнд :

o  Сонгино 20 гр

o   Цөцгийн тос 80 гр

o   Ус 100 мл

o   Яншуй

o   Өндөгний шар уураг 1 ш

o   Нимбэгний шүүс 10 мл

Хийх арга :

  1. Том хэсгээр хувилан хэрчсэн яргай загасыг хүйтэн усаар угааж тасалгааны хэмд сэврээнэ.
  2. Хайруулын тавганд цөцгийн тосыг хайлуулан хэрчсэн лимоныг дэвсэн шарж авна. Шарсаны дараа яргай загасаа хийж далайн давс, цагаан вино, нунтагласан самар, нимбэгний шүүс, лаврын навч хийж 10 минут зөөлөн галаар битүү жигнэнэ.
  3. Юуцайг буцалж байгаа усанд хийж 2-3 минут шалзлана.

СҮМС БЭЛТГЭХ :

  1. Цөцгийн тосыг хайлуулж сонгино, яншуйг хярж хэрчиж нэмээд зөөлөн галаар хуурч бага зэргийн ус нэмж 5-7 минут чанаж шүүгээд ханд бэлтгэнэ. Сүмсийг бэлтгэхдээ усан ваннанд давхар саван дээр хутгаж бэлтгэнэ.
  2. Өндөгний шарыг хутгаж дээрээс нь бэлтгэсэн хандаа хийгээд цайртал хутгасны дараа цөцгийн тосыг бага багаар нь хийж тасралтгүй хутгаж өтгөвтөр бие бүтэцтэй болгоно. Бэлэн болсон сүмс дээр нимбэгний шүүс дусааж давсаар амт оруулна. Таваглаж олгохдоо шалзалсан юуцай, жигнэсэн яргай загасыг тавьж бэлтгэсэн сүмсээ дусааж буюу дагуулж олгож болно.
2016-10-17T22:48:17+00:00 2014 оны 09-р сарын 16|Зөвлөгөө|

Leave A Comment