Жигнэсэн хонины мах

Home/Зөвлөгөө/Жигнэсэн хонины мах

Жигнэсэн хонины мах

12Орц: 3 порц

  • Хонины давтсан мах 6 ш
  • Сонгино 2 ш
  • Сармис 2 хумс
  • Жижиглэж хэрчсэн базилик 2 х/х
  • Жижиглэж хэрчсэн яншуй 2/х
  • Чанасан төмс 3ш
  • Ургамлын тос 1 ц/х
  • Цөцгийн тос 1 ц/х
  • Давс, нунтаг хар перец

Хийх арга:

  1. Төмсийг цагираг хэлбэртэй хэрчинэ. Гурван ширхэг мөнгөлөг дөрвөлжин цаасыг тослоно.
  2. Сармисыг жижиглэж хэрчээд яншуй, базилик, давс, перецтэй нийлүүлж хутгана.
  3. Ургамлын болон цөцгийн тосыг нийлүүлж халаагаад, махаа хийж шаргал хайрстай болтол нь шарна.
  4. Тосолсон мөнгөлөг цаасан дээр төмс зулж тавиад дээр нь хоёр ширхэг шарсан мах, сармистай хольцыг жигд хуваан тавьж дөрвөлжин боогоод халаасан шарах шүүгээнд гүйцэд болтол нь жигнэнэ.
2016-10-17T22:48:02+00:00 2014 оны 11-р сарын 16|Зөвлөгөө|

Leave A Comment