Жигнэсэн гахайн мах

//Жигнэсэн гахайн мах

Жигнэсэн гахайн мах

gaxain jignesen maxОрц: 4 хүн

  • Гахайн зөөлөн мах 700 гр
  • Улаан амтат чинжүү 1 ш
  • Алим 1 ш
  • Сельдерь 1 багц
  • Сонгино 1 ш
  • Холимог хатаасан зелень /укроп, петрушка, базилик/ давс, нунтаг хар перец
  • Ургамлын тос 2 хоолны халбага

Хийх арга:

  1. Махаа угаагаад хатааж, томхон хэрчим хэрчээд давсалж перецлэнэ. 1 халбага ургамлын тос халаагаад махаа шарна.  Хайруулын тавагнаас авч тавина.
  2. Алимаа угаагаад хэсэглэж хуваагаад үртэй хэсгийг авч хаяна. Мах шарсан хайруулын тавагтаа алимаа хийгээд 4 минут байнга хутгаж шарна. Таваг дээр гаргана.
  3. Амтат чинжүүг савхан хэрчинэ.  Сельдерийг дугуй, сониныг хагас дугуй хэрчинэ. Хайруулийн таваг дээрээ тос нэмж ногоонуудаа 5 минут шарна.
  4. Махаа дээрээс нь хийгээд 200 мл ус эсвэл шөл хийгээд давс перец цацаад зөөлөн гал дээр тагтай 25 минут болгоно. Алим зелень нэмж хийгээд дахин 5 минут жигнэнэ. Хачирт нь төмс эсвэл будаа өгч болно.
2016-10-17T22:49:38+00:00 2013 оны 09-р сарын 11|Зөвлөгөө|

Leave A Comment