Е код гэж юу вэ

//Е код гэж юу вэ

Е код гэж юу вэ

zurag13Дэлхийн хүнсний үйлдвэрлэлд 2000 гаруй хүнсний нэмэлт бодисыг ашиглаж байгаа бөгөөд тэдгээрийг богино код буюу тоон тэмдэглэгээ /Е код/-ээр дараах байдлаар ангилдаг.

  • Е100 дээш-будагч бодис
  • Е 200дээш-нөөшлөгч бодис
  • Е 300 дээш-үл исэлдүүлэгч бодис
  • Е400 дээш-тогтоворжуулагч бодис
  • Е450 дээш-тос
  • Е500 дээш-хүчлийг саармагжуулах бодис
  • Е600 дээш-амт,үнэрийг нэмэгдүүлэгч бодис
  • Е700 дээш -нөөц индекс
  • Е900 дээш-үл хөөсрүүлэгч бодис
  • Е1000 дээш-өнгөлөгч агент

Ихэнхи хүнс болон химийн үйлдвэрлэл эрхлэгчид хүнсний нэмэлт бодисын хэрэглээ болон аюулгүй байдлыг хэдэн арван жилээр туршиж судлан үйлдвэрлэдэг учраас аюулгүй гэж үздэг. Гэвч хүнсний  нэмэлт бодисыг хэрэглэснээс олон арван жилийн дараа эрүүл мэндэд эрсдэл, сөрөг нөлөө үүсэх тохиолдол цөөнгүй гардаг байна.

ДЭМБ-аас зарим төрлийн хүнсний нэмэлт болон бодисын хүний бие махбодид үзүүлэх хортой нөлөөллийг тогтоожээ. Үүнд:

  1. Сэжигтэй -Е 104, 122, 141, 150, 171, 173, 241, 477
  2. Аюултай -Е 102, 110, 120, 127, 129, 155, 180, 201, 220, 222, 223, 224, 228, 233, 242, 270, 400-405, 501, 502, 503, 620, 636, 637
  3. Маш аюултай -Е 123, 510, 513, 527
  4. ХОРИОТОЙ -Е 103, 105, 111, 121, 125, 126, 130, 152
  5. Хавдар үүсгэх -Е 131, 142, 153, 210-216, 219, 249, 252, 280-283, 330, 954
  6. Тууралт өгөх – Е 312, 339-341, 343, 450-454, 461, 462, 463, 465, 466, 907
  7. Хоол боловсруулах эрхтэнд нөлөөлөх – Е 154, 626-635

Хүнсний нэмэлтийн Е тэмдэглэгээг мэдсэнээр та эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн худалдан авах боломжтой.

 

 

 

2016-10-17T22:46:44+00:00 2016 оны 01-р сарын 16|Зөвлөгөө|

Leave A Comment