Европын шүдний эмч нар зөвлөж байна

//Европын шүдний эмч нар зөвлөж байна

Европын шүдний эмч нар зөвлөж байна

toothЕвропын шүдний эмч нар хүний биед ашигтай зарим хүнсний ногоо харин эсрэгээрээ шүдэнд хортой болохыг баталжээ. Тиймээс үүнтэй хэрхэн тэмцэх вэ.

Европын шүдний эмч нарын ассиоциацийн шинжээчид шүдний хорхой болон буйлны өвчлөлийн шалтгаан болдог хүнсний ногоонууд цөөнгүй байдгийг нотолжээ.

Эдгээр хүнсний ногоонууд хүний биед өөр өөрийнхөөрөө ашиг тустай ч найрлаганд нь аминдэм, эрдэс бодисоос гадна хурган чихний, алимны гэх мэт хүчлүүд байдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.

Гэвч эдгээр нь шүдний паалан болон буйлны өвчлөлийг өдөөж өгдөг байна.

Ийм ногооны төрөлд:

  1. Баклажан
  2. Халуун ногоо болон Болгарь перец
  3. Щавель
  4. Патиссон
  5. Спарж
  6. Хурган гуа болон цукини

Гэхдээ европын шүдний ассиоцацийн мэргэжилтнүүд дээр дурьдсан хүнсний ногоог огт хэрэглэж болохгүй гэж зөвлөөгүй. Учир нь дээрхи хүнсний ногоонуудад С,А,В бүлгийн аминдэмүүд баялаг байдгаас гадна магни, зали, төмөр зэрэг ч найрлаганд нь багтдаг учраас хүний биед тустай хүнснүүд юм. Тэгвэл өөр ямар арга байна вэ.

Найдаж болох 2 арга бий.     

  1. Хоол хүнс бэлтгэж болгох үед дээрх хүнсний ногооноос шүдэнд хортой хүчлүүдийн үйлчилгээ, хэмжээ сарниж багасдаг.
  2. Энэ төрлийн ногоотой хоол хүнс хэрэглэснийхээ дараа шүдээ сайтар угааж цэвэрлэх хэрэгтэй.

Эрүүл амьдрах жор №14 /2013/

2016-10-17T22:49:17+00:00 2013 оны 11-р сарын 13|Зөвлөгөө|

Leave A Comment