Дун гоймонтой шөл

//Дун гоймонтой шөл

Дун гоймонтой шөл

noodle soupОрц:

  • 175 гр дун гоймон
  • 2 х/х улаан лоолийн нухаш
  • 1 ш сонгино
  • 300 гр хөлдөөсөн ногоо /вандуй, эрдэнэ шиш, брокколи, лууван/
  • 700 мл ногооны бульон
  • 200 гр шош
  • Хатуу бяслаг, ургамлын тос

Хийх арга:

  1. Тогоонд багахан хэмжээний ургамлын тос хийж халаагаад цагираг хэлбэртэй хэрчсэн сонгиноо хуурна. Дээр нь улаан лоолийн нухашаа нэмж хийгээд хэсэг хутгаад хөлдүү ногоо, халуун шөлөө хийнэ.
  2. Шөлөө 15 минут орчим буцалгахдаа үе үе хутгана. Энэ үед гоймонгоо нэмнэ.
  3. Дараа нь лаазтай шош, амтлагчуудаа хийж 3-5 минут буцалгана.
  4. Бэлэн болсон шөлөө аяглаад дээр нь үрүүлээр үрсэн бяслаг цацаарай.

 Weekend №11 /2012/

2016-10-17T22:50:29+00:00 2013 оны 01-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment