Донер кебаб

Home/Зөвлөгөө/Донер кебаб

Донер кебаб

kebabОрц:

  • Хонины татсан мах 500 гр
  • Үрсэн сармис 3 хумс
  • Нимгэн гамбир
  • Хуурай гурил 1 х/х
  • Оливийн тос 2 х/х
  • Жижиглэж хэрчсэн яншуй 2 х/х
  • Нунтаг гоньд 2 ц/х
  • Хутгасан өндөг 1 ш
  • Давс, перец
  • Нимбэгний шүүс, салат
  • Цөцгий

Хийх арга:

  1. Гриллээ дунд зэргийн гал дээр халаана. 28 см * 8 см хэмжээтэй тэвш дээр жигнэхэд зориулагдсан цаасаа тосолж тавина. Том саванд хонины мах, сармис, гурил, тос зэргийг хийн холино.
  2. Урьдчилан бэлтгэсэн тэвшин дээрээ амталсан махаа тавина. 4 минут орчим махаа шаргалттал нь шарна. Дараа нь болсон махныхаа шөл, тосыг нь шүүсний дараа хавтан дээр дэлгэж тавина.
  3. Түрүүнд нь жигнэсэн цаасаа солиод, махаа буцааж тэвшин дээрээ тавьж мах, ногооны шүүсийг гадагшлуулахгүйгээр дахин хоёр минут буюу болтол нь шарна.
  4. Махаа гаргаад хэлбэртэй хэрчиж, дээрээс нь нимбэгний шүүсээр амтална. Махаа салат болон цөцгий зэрэгтэй хамт гамбирандаа ороогоод бэлэн болно.

 

2016-10-17T22:47:23+00:00 2015 оны 04-р сарын 11|Зөвлөгөө|

Leave A Comment