Долоогоно /Crataegus sanguinea/

//Долоогоно /Crataegus sanguinea/

Долоогоно /Crataegus sanguinea/

doloogonoМонгол оронд Дагуурын долоогоно, Час улаан долоогоно гэсэн 2 зүйл ургадаг. Хэнтий, Хангай, Дорнод Монголын бүсэд голын хөндий, хусан төгөл, ойн захаар ургадаг. 2-4 сантиметр урт, 3 миллиметр бүдүүн өргөстэй, 4-6 метр өндөр сөөгөнд ургадаг бөгөөд хүйтэнд тэсвэртэй, хөрс голдоггүй. Долоогоно жимсгэнийг 9-10 сард хураана. Жимсгэнэ нь гялалзсан, тод улаан, час улаан өнгөтэй бөөрөнхий хэлбэртэй, жимсний зөөлөн эд нь өтгөн пектин ихтэй, 2-5 ширхэг жижиг ястай байдаг. Долоогоны цэцэг маш богино хугацаанд буюу 3-4 хоногт цэцэглэдэг тул цэцгийг өглөө шүүдэр хатсаны дараа бороогүй нарлаг өдөр түүж сүүдэр газар хатаана. Долоогоны жимсгэнд 30 мг С аминдэм, 0,05 мг каротин, 10 мг  хүртэл сахар, фруктоз, алим, нимбэг, дарс, чулууны зэрэг хэд хэдэн органик хүчлүүд, идээлэгч бодис, пектин, эфирийн тос бусад бичил элементүүд байдаг.

Эмчилгээний ач тус

Долоогоно жимсийг ихэвчлэн хатааж хэрэглэхээс гадна чанамал, ундаа, жүүс,  ханд хийж боловсруулна. Хатаасан долоогоно, иш, навчийг нь зөв хатаавал шимт бодисоо сайн хадгалдаг бөгөөд урт хугацаанд хадгалж хэрэглэх боломжтой. Долоогоно нь балт ургамалд тооцогддог ба хальснаас нь будагч бодис ялган авдаг. Долоогоны цэцэг нь жимснээсээ илүү үйлчилгээтэй бөгөөд жимс, навч, цэцэг нь зүрх, нойргүйдэлт, бамбай булчирхай, элэг, цөс, төв мэдрэлийн системийн үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлдөг эмчилгээний чанартай.

  dologono    1. Долоогоно нь зүрх судасны өвчнөөс сэргийлж, цусны судсыг тэлж, титмийн судасны урсгалыг нэмэгдүүлдэг. Мөн зүрхний ажиллагаа, төв мэдрэлийн системийг сайжруулдаг байна. Нөгөө талаар бас цусны даралтыг бууруулах, цусны судасыг зөөлрүүлэх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд шээс гадагшлуулах, тогтуун тайван байхад ашигтай.

      2. Ходоодонд хурсан махан бүтээгдэхүүний хаягдал зүйлийг арилгахад тун сайн үйлдэл үзүүлдэг юм. Ердөө шингээлтэнд туслах эм бэлдмэлийн бүрэлдэхүүнд долоогоно их орсон байдаг.

      3. Долоогонд агуулагдаж байдаг флавоны төрлийн нийлмэл бодисууд нь өмөн үүг эсэргүүцэх үүрэг гүйцэтгэдэг.

      4. Цусыг идэвхжүүлж, зарим хэсэгт цус хурж, ойчиж шархадсан үед эмчилгээний туслах үүрэг гүйцэтгэдэг.

      5. Эмэгтэйчүүдийн төрөх болон умай хумигдахад туслан, сарын тэмдэг тогтвортой болох амаржсаны дараа цусыг тэгшлэх зэрэгт эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг байна.

      6. Долоогонд агуудагдаж байдаг флавоны төрлийн нийлмэл бодисууд болон амин дэм С,луувангийн эд зэрэг нь чөлөөт гени бий болохыг хориглох юм уу багасгаж,био махбодын дархлааг нэмэгдүүлж,өтлөхийг удаашруулдаг.

      7. Долоогонд бас амьсгаадах,цэр их гарахыг багасгах, бактерыг дарах,хэвлий өвдөн суулгахад эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг бүрэлдэхүүнүүд байдаг.

      8. Долоогоно бас өөх тос шингэхэд тусладаг, зөвхөн өөх тосноос болоод таргалж байгаа бол зохих эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг байна.

Эх сурвалж: Эрчүүдийг байлдан дагуулах 38 жор, http://mongol.cri.cn

2016-10-17T22:50:23+00:00 2013 оны 02-р сарын 17|Зөвлөгөө|

Leave A Comment