Доггбуги хийх арга

//Доггбуги хийх арга

Доггбуги хийх арга

tteokbokkiОрц:

  • Каре дог (Бөөрөнхий урт цагаан догг) 350 гр
  • Лууван 20 гр
  • Бөөрөнхий сонгино 80 гр
  • Нитари мөөг 100 гр
  • Үхрийн мах 100 гр
  • Дэвтээсэн пюүги мөөг 70 гр
  • Сүгжү 50 гр
  • Өндөг 1 ш
  • Бага зэрэг хушны самар
  • Ясны шөл 1 аяга

Тос бэлтгэх материал: Чамкрым 1 халбага, цуу 1 халбага

Амтлагч бэлдэх материал: цуу, сахар, гүнжидтэй давс, чамкрым бага зэрэг.

Лууван, нитари мөөг, ногоон сонгино амтлах материал: давс ½ халбага, чамкрым ½ халбага, гүнжидтэй давс ½ халбага.

Дэвтээсэн пюүги мөөгийн бэлдэх материал: цуу, чамкрым, бяцалсан сармис, сахар, гүнжидтэй давс ½ халбага, перц бага зэрэг.

Хийх арга:

  1. Карэ доггийг бага зэрэг хатуу байгаа дээр нь 4-5см урттай хэрчсэний дараа дахин дундуур нь 4-6 см хэртэй хэрчинэ. Хэрчсэн доггийг буцалж байгаа усанд бага зэрэг чанаад авах ба усгүй болгосныхоо дараа бэлтгэсэн тосон амтлагчиндаа хийж холино.
  2. Сүгжүний толгой болон сүүл хэсгийг аваад лууванг 4см урттай нарийхан хэрчээд тусад нь бага зэрэг шарна. Бөөрөнхий сонгино уртаар нь нарийхан хэрчээд Нитари мөөгийг бага зэрэг буцалж буй усанд хийн буцалгасны дараа ногоо амтлагчинд хийж холино. Үүний дараа тус тусад нь халсан хайруулын тавган дээр шаран хөргөнө.
  3. Усанд дэвтээсэн пюүги мөөгний үндэсийг нь аван нарийхан хэрчинэ. Үхрийн махаа бас нарийхан хэрчээд амтлагчинд хийж амталсны дараа халаасан хайруулын тавган дээр үхрийн мах болон пюүги мөөг хийж хуурна.
  4. Үхрийн мах ба пюүги мөөгийг хуурсан хайруулын тавганд чамкрым хийсний дараа Доггоо хийнэ.
  5. Үлдсэн ногоонуудаа хийгээд дахин хуурна.
  6. Ясны шөл хийгээд дахин нэг удаа буцалгаад дарвиад ирвэл галаа унтраана. Цуу, сахар, гүнжидтэй давс, чамкрым хийгээд амт оруулаад аяганд хийсний дараа урьдчилан шарсан өндөг хийгээд бага зэрэг самар цацаж өгнө.
2016-10-17T22:47:05+00:00 2015 оны 08-р сарын 07|Зөвлөгөө|

Leave A Comment