Дарс бэлтгэхэд анхаарах зүйлсүүд

//Дарс бэлтгэхэд анхаарах зүйлсүүд

Дарс бэлтгэхэд анхаарах зүйлсүүд

wineШүүс, өтгөрүүлсэн шүүс, дарс, чанамал бэлтгэхэд зориулсан жимсийг бүрэн боловсорсон, шим тэжээл болон амтат бодис, аминдэм хамгийн их хуримтлагдсан үед нь хураана. Дармалыг боловсорсон бүх төрлийн жимс, жимсгэнээр хийж болно. Харин хэт боловсорсон үр жимс ашиглахад тохиромж муутай учир нь ариутгах явцад задарч хагараад хэлбэр дүрсээ алддаг. Хурааж авсны дараа түүний дармалыг шууд бэлтгэвэл цаашид удаан хадгалагдана.

Жимс, жимсгэнэ тансаг сайхан үнэр, амт, хэлбэр, дүрс, өнгө зүс, найрлагаараа өөр хоорондоо ихээхэн ялгаатай боловч бараг ижилхэн технологиор боловсруулж төрөл бүрийн ундаа-дармал, шимүүс, чанамал, нунжмаг үйлдвэрлэж болно. Дармалын 45-60%-ийг өтгөн жимс, 55-40%-ийг жимсний чихэрлэг шүүс эзлэх ёстой. Цэвэр байгалийн жимс, жимсгэнээр бэлтгэсэн вино-дарсанд төрөл бүрийн аминдэм, органик хүчил, давс будагч болон мөн тэрчлэн эмчилгээний чиглэлийн бодисууд агуулагдаж байдаг нь түүний ач холбогдлыг улам өндөржүүлдэг.

Жимсний шүүс, дарсыг модон, паалантай юм уу шилэн саванд бэлтгэнэ. Учир нь жимсний шүүс төмөр, хөнгөн цагаантай амархан исэлдэж харлаж муудах ба хүний бие организмд хор хүргэнэ. Давирхайт төрлийн модоор хийсэн, бусад зүйлийн даршилсан жимсгэнийг боловсруулахдаа халуун уураар ариутгаж хуучин модон саванд бэлтгэж болохгүй. Иймд жимс цэвэрлэсэн, гаж үнэргүй, янз бүрийн хэмжээтэй царс модон торх, шилэн сав, баллоныг ашиглах нь зүйтэй.

2016-10-17T22:50:04+00:00 2013 оны 04-р сарын 23|Зөвлөгөө|

Leave A Comment