Дарсны болон Сүүн сүмс бэлтгэх

Home/Зөвлөгөө/Дарсны болон Сүүн сүмс бэлтгэх

Дарсны болон Сүүн сүмс бэлтгэх

wine-gravyОрц:  

/100 гр/

  • Дарс 150 гр
  • Элсэн чихэр 50 гр

Хийх арга:

Дарсанд чихэрээ нэмж өтгөртөл нь буцалгана.  Эрдэншишийн гурил эсвэл хүнсний крахмал нэмж өтгөрүүлж болно. Гэрийн нөхцөлд гурилаар өтгөрүүлж жимсний шүүсээр  амталж болно. Мөн нимбэгний эсвэл компотны шүүс хийж болно.

sausage_gravyСүүн сүмс

Орц:

/150 гр/

  • Гурил 30 гр
  • Ургамлын тос 30 гр
  • Сонгино 1,5 ш
  • Сүү 100 гр
  •  Базилик, давс, перец
  • Шөл 50 гр

Хийх арга:

Тосоо халаагаад жижиг хэрчсэн сонгиноо хийж хуураад гурилаа хийж бөөнгүй болтол хутгана.  Дээрээс нь шөлөө нэмж хийгээд зөөлөн галаар 10 минут орчим буцалгана. Сүүгээ нэмээд давс, перецээр амтлаад хатсан ногоог хийж сүмс бэлэн болно.

Гэр гэртээ тогооч сэтгүүл №05 /2012/

2016-10-17T22:50:02+00:00 2013 оны 04-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment