Дарсан өргөст хэмхийн шүүс хүний биед ямар ач тустай вэ?

Өргөст хэмхийн шүүсийг өдөр болгон ууж байвал олон талын ач холбогдолтой, цөөнгүй өвчнийг анагаах шидтэй гэдгийг хүмүүс мэдэх ч үгүй өнгөрдөг билээ. Бид бүгд л дарсан өргөст хэмхэнд дуртай. Чанасан маханд энэхүү давсалсан өргөст хэмх маань сайхан хачир болдог билээ. Дарсан өргөст хэмх бага зэрэг хатуурч аманд амттайхнаар хагарах ба харин дарсан шүүсэнд нь ихээхэн хэмжээний ашигтай элемент шингэсэн байдаг байна.

Дарсан өргөст хэмхийн шүүсний ашигтай чанар

1. Шингэн дутагдахаас сэргийлнэ. Шүүс нь зүгээр нэг ус биш бөгөөд кали, магни-гаар баялаг. Эдгээр элемент нь хүний бие организмд шингэж хүний шингэний тэнцвэрийг хадгална.

2. Шүүс нь булчингийн өвдөлтөөс ангижруулна. Мэдээж том гэмтлийг зүгээр болгох тухай яриа биш бөгөөд чангарсан булчинг суллахад хангалттай сайн үйлчилгээтэй юм. Энэ шингэнийг биеийн их ачаалалтай ажил хийдэг, биеийн тамирын танхимд ихээхэн цагийг өнгөрөөдөг хүмүүс их уух хэрэгтэй. Энэ нь таны булчинг хангалттай шингэнээр хангах юм.

 3. Дархлааг бэхжүүлнэ. Шүүс нэлээд исгэлэн байдаг ба С болон Е амин дэмээр баялаг юм. С витамин нь ханиад томуунаас хамгаалах бол Е витамин нь эмэгтэй хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

4. Өргөст хэмхийн шүүс турахад тустай. Олон хүн “уксус”-ын дэглэм барьж хэмжээгээ тохируулж чадахгүй өөртөө хор болох эрсдэлтэй байдаг билээ. Үүний оронд хоол идэхийн өмнө өргөст хэмхийн шүүс нэг аягыг уух хэрэгтэй. Түүнд байх уксус өөрийн бүх л хэрэгтэй чанараа хадгалах ба явцын дунд амтлагч болж, ямар нэг хор нөлөөгүй болно.

5. Цусан дахь сахарын хэмжээг хэвийн болгох ба энэ нь өнөөх уксусын нөлөө юм. Чихрийн шижинтэй хүмүүс уудаг ба энэ өвчнөөс сэргийлэхийн тулд эрүүл хүн ч бас ууж болно.

Мэдээж зөвхөн шүүс биш бас өргөст хэмх нь өөрөө их ашигтай билээ. Гэхдээ бүх л хэрэгтэй зүйлийг биедээ авахын тулд маш их өргөст хэмх идэх хэрэгтэй болно. Харин шүүс бол өөр хэрэг бөгөөд өдөрт нэг аягыг ууж байхад л таны эрүүл мэндэд сайн нөлөөтэй юм.


Эх сурвалж: Xopom.com