Дарсан чинжүүтэй шөл

//Дарсан чинжүүтэй шөл

Дарсан чинжүүтэй шөл

exps2872_RDS1338220D75AОрц : (3-4 порц)

  • Сонгино 2 ш
  • Сармис 3 хумс
  • Лууван 3 ш
  • Яншуйн үндэс болон навч 2 ш
  • Томатны буюу улаан лоолийн шүүс 2 х/х
  • Лаврын навч 2-3 ш
  • Төмс 5-6 ш
  • Дарсан амтат чинжүү 1 ш
  • Нимбэгний шүүс 3 х/х
  • Давс, ургамлын тос

Хийх арга :

  1. Ногоонуудыг угааж хатаагаад сонгино, сармисыг жижиглэн лууван, яншуйг цагираг хэлбэртэй, төмсийг шоо дөрвөлжин тус тус хэрчинэ.
  2. Сонгиныг ургамлын тосонд хуураад лууван, яншуй, сармис нэмж хутгаад тус тус хэрчинэ. Ногоонуудыг саванд хийгээд дээр нь 2л ус нэмж буцалгаад, урт нарийхан хэрчсэн чинжүү нэмж 15-20 минут чанана.
  3. Дараа нь томатны шүүс, нимбэгний шүүс, давс нэмж хутгаад үргэлжүүлэн 3 минут буцалгана. Бэлэн болсон шөлийг таваглаад яншуй цацаж ширээнд өгнө.

 

 

 

2016-10-17T22:48:05+00:00 2014 оны 11-р сарын 12|Зөвлөгөө|

Leave A Comment