Дарсанд жигнэсэн элэг

//Дарсанд жигнэсэн элэг

Дарсанд жигнэсэн элэг

liver wineОрц: 4 хүн

  • Үхрийн элэг 800 гр
  • Улаан хуурай дарс 200 мл
  • Ургамлын тос 100 мл
  • Цоохор майлзын үндэс 100 гр
  • Сонгино 1 ш
  • Лаврын навч 2 ш
  • Давс, перец

Хийх арга:

  1. Элгийг сайтар угааж судас, шөрмөсийг салгаж аваад порцлон хэрчинэ. Давс, перецээр амт тохируулна. Бэлтгэсэн амтлагч сүмсэнд элгийг хийж хөргөгчинд 3-4 цаг байлгана.
  2. Амтлагч сүмсэнд дарсан элгийг гаргаж грильд 2 талаар нь эргүүлэн 5 минут орчим шаргалттал шарна. Шарсан элгийг нимбэгний хэрчим, ногоон навчаар чимэглэнэ.

Сүмс бэлтгэх: сонгино, цоохор майлзын үндсийг цэвэрлэж махны машинаар татах эсвэл блендерт хийж жижиглэнэ. Дарс, ургамлын тос, үйрүүлсэн лаврын навчтай нийлүүлж хутгана.

“Гэр гэртээ тогооч сэтгүүл” №05 /2012/

2016-10-17T22:50:02+00:00 2013 оны 05-р сарын 04|Зөвлөгөө|

Leave A Comment