Дарамт ядаргаанаас гарах 10 арга

//Дарамт ядаргаанаас гарах 10 арга

Дарамт ядаргаанаас гарах 10 арга

stressЯмарваа нэг дарамтаас өөрийгөө зайлуулах нь таны эрүүл мэндэд маш их чухал гэдгийг зөвлөж байна.

Ууж идэж, унтаж хэвтэхдээ ч гэсэн ямар нэг сэтгэлийн дарамттай байдаг бол таны бие эрүүл мэнд чинь чимх чимхээр үхэж үрэгдэж байгаа гэдэгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа бизээ.

Ингээд Дарамт ядаргаагаа тайлах 10 аргаас танилцуулья, заавал хийгээрэй.

  • Нүүрээ сарнайн шүүсээр угаа. Энэ нь тайвшруулж, амраадаг.
  • Кокстой хүнс байнга хэрэглэх нь уур уцаараа барихад тань тусална.
  • Ядаргаа үүсгэгч даавар ялгарахаас сэргийлэх, дарамтыг багасгахын тулд магни ихээр агуулдаг шош, вандуй, бүйлс, самар, мэшил, шокалад хэрэглэ. 
  • Хайртай хүнийхээ зургийг хар. Ингэснээр тархинд илүү их цус очиж, дарамт ядаргаа, цөхөрлөөс сэргийлдэг. 

  • Үгүй гэж хэлж сур. Хүн бүхэнд таалагдах гэж оролдоход таны амьдрах хугацаа хэтэрхий богино гэдгийг санаарай. 
  • Навч сэрчигнэх, салхи салхилах, шувуудын жиргээ сонсогдох тийм газар очиж, аль болох сайн сонсоорой. 
  • Унтах цагаа тогтоо. Унтах, босох цагаа өөрчлөх шаардлагатай болсон бол өдөр бүр 15 минутаар бага багаар солиорой. 
  • Тэтгэвэрт гарсан хойноо ч хийх ямар нэг зүйл олоорой. Хийх зүйл олоогүй үедээ тэтгэвэрт бүү гараарай. 
  • Өрөөгөө цайвар цэнхэр эсвэл ногоон өнгөөр буд. Ор дэвсгэр, өрөөн доторх зүйлсээ хурц өнгөтэй болгон хаврын уур амьсгал оруулсан ч болно. 
  • Шөл, цайндаа бага зэрэг гаа хийж уувал бухимдсан үед тайвшруулдаг.

 Dorgio.mn-c

2016-10-17T22:49:20+00:00 2013 оны 11-р сарын 08|Зөвлөгөө|

Leave A Comment