Даралт бууруулах хоол хүнс

Home/Зөвлөгөө/Даралт бууруулах хоол хүнс

Даралт бууруулах хоол хүнс

fruitИлүүдэл жингээсээ тодорхой аргачилалаар салахыг хүсэгчдэд энгийн бөгөөд хялбархан гэж үздэг хоолны төрлийг зөвлөж байна. Энэ цагаан хоол нь Америкт үүссэн бөгөөд DASH /даралтыг хоолоор эмчлэх арга/ гэж нэрлэжээ. Энэ хоол нь амьтны гаралтай ханасан өөх тосны агуулга бага, жимс ногоогоор баялаг хүнс болон өөх тосны бага орцтой сүүн бүтээгдэхүүн дээр үндэслэсэн хоол хүнс юм. Үүнд холестрин багатай, бүдүүн ширхэгт бүтээгдэхүүн голлосон, таарах хэмжээний уураг, хүрэлцээтэй хэмжээний натр, магни, кальц ордог. Эхний үед үүнийг зүрхний өвчтэй, цусны даралт өндөртэй хүмүүст зориулж байсан. Илчлэг сонирхдог хүнд сонирхуулахад энэ нь өдөрт 2000 ккал болно. Энэ хоол нь дараах зүйлээс бүрдэнэ.

–          Өдөр бүр жимсний 5 порц

–          Өдөр бүр тариа 7 порц

–          Өдөр бүр шинэ ногооны 5 порц

–          Өдөр бүр хар мах, шувуу эсвэл загас 2 порц

–          Өдөр бүр өөх тос багатай сүүн бүтээгдэхүүний 2-3 порц

–          Долоо хоног бүр самар, буурцаг, үр 5 порц

–          Маш бага хэмжээний амтлаг зүйл, амьтны гаралтай ханасан өөх тос

Судалгаагаар ийм хоолоор 8 долоо хоног хооллосны дараа агших даралт дунджаар мөнгөн усны баганы 11 мл, тэлэх даралт 5 мл болжээ.

Даралтын ийм бууралт нь цусны даралтыг албадан эмчилгээний үед авч болох хэмжээ гэж эмч нар үздэг. Мэдээж, нууц нь антиоксидант /шинэ ногоо жимс/, цусны эргэлтийг сайжруулагч /бага өөх тостой бүтээгдэхүүн, үр тариа/ бага илчлэг бүхий хүнс бүгдийн зөв хослол болой.

2016-10-17T22:50:29+00:00 2013 оны 01-р сарын 28|Зөвлөгөө|

Leave A Comment