Далайн шөл /Sea soup/

//Далайн шөл /Sea soup/

Далайн шөл /Sea soup/

hgjjОрц: 1 хүн

  • Ногоон хясаа 3 ш
  • Бор хясаа 3 ш
  • Сам хорхой 2 ш
  • Кальмар буюу арваалж 10 гр
  • Цагаан загас 50 гр
  • Сармис 1 хумс
  • Сонгино 10 гр
  • Яншуй 10 гр
  • Улаан лооль 20 гр
  • Ус 250 гр
  • Томат паст 20 гр
  • Давс, перец

Хийх арга:

  1. Хясааг сайтар угааж гадна хатуу ясан бүрхүүл хэсгийг хутгаар сайтар хусаж цэвэрлэнэ. Сам хорхойны бие дагуу зүсэли хийж гэдэс дотор болох нарийн хар зурвас хэсгийг авч цэвэрлэнэ.
  2. Загасны ясгүй цул махыг дунд зэргийн хэмжээтэй дөрвөлжин хэрчинэ. Калмарийг нарийн хэрчинэ. Сонгино, сармисыг цэцрлэж жижиглэн хэрчээд тосонд хуурна.
  3. Дээр нь цэвэрлэж бэлтгэсэн бүх далайн бүтээгдэхүүнийг хийж хөнгөн хуурна. Ингээд ус нэмж дунд зэргийн гал дээр 3-5 минут орчим буцалгана.
  4. Шөл болж ирэх үед томат паст, давс, перец нэмж амт тохируулаад далайн бүтээгдэхүүнээр хялбархан хийх шөл бэлэн болно.

 

2016-10-17T22:47:25+00:00 2015 оны 04-р сарын 10|Зөвлөгөө|

Leave A Comment