Далайн мөөг

Home/Зөвлөгөө/Далайн мөөг

Далайн мөөг

mushroom coralНайрлага нь В-аминдэмийн төрөл элбэгтэй бөгөөд эрдэс давсаар фосфор 95мг%, төмөр 0.7мг% иод цайр, зэсийг өөртөө агуулна. Ус ихтэй учир аятай хатаахгүй бол муудах нь амархан.

Эрт дээр үеэс эхлэн шүүсээр исгэлэн амттай ундааны зүйл болгон хэрэглэсээр ирсэн түүхтэй. Шүүс нь ам цангасан үед ч, исгэлэн юм уумаар санагдсан үед ч, зуны халуун улиралд сэрүүцүүлэх сайхан ундаа төдийгүй зарим нэг бактерийг хөнөөн устгах чадалтай юм.

Гэдэс ходоодны ажиллагаанд сайнаар нөлөөлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайн болгож, өтгөн хатаж, хаагдах үед уухад нэн сайнаар нөлөөлнө. Мөөгний шүүсийг бэлтгэхдээ ариун цэврийн шаардлагыг чанд сахин, цэвэр саванд исгэн, амсрыг хоёр давхар самбайгаар таглана. Мөөгийг авч буцалсан бүлээн усаар үе үе зайлж угаах хэрэгтэй. 

2016-10-17T22:50:08+00:00 2013 оны 04-р сарын 06|Зөвлөгөө|

Leave A Comment