Давснаас болгоомжил !

//Давснаас болгоомжил !

Давснаас болгоомжил !

saltНасанд хүрсэн хүний давс хэрэглэх хэмжээ нь хоногт 6 гр-с буюу 1 жижиг халбагаас хэтрэхгүй байвал зохино. Гэтэл хүмүүсийн олонхи нь хоногт 9 гр орчмыг хэрэглэдэг бөгөөд үүнээс болоод организм цусаа шингэрүүлж, хлорт натрийн концентрацийг хэвийн хэмжээнд нь буцааж оруулахын тулд усаа саатуулан барьж эхэлдэг. Ингэснээр цусны судас дахь шингэний хэмжээ нэмэгдэн, артерийн даралт ихэсдэг. Турж эхэлбэл хоолныхоо давсны хэмжээнд анхаарлаа хандуулаарай. Жингээ хэвийн байлгах гэсэн таны бүхий л хүчин чармайлтыг талаар болгоно гэдгийг анхаараарай.

Зуршилаа өөрчлөх хэрэгтэй

Давсгүй хоол амтгүй байдаг гэдэгт та итгэдэг үү? Тэгвэл та зүгээр л давсанд дасчихсан байгаа хэрэг. Учир нь давсанд амархан дасаж зуршдаг. Давсны амтыг хариуцдаг хэлэн дээрх рецепторууд давсыг ихдүүлэн хүлээж авсаар байгаад сүүлдээ мэдрэхээ больчихдог. Гэхдээ давсны амтны зуршилаас өөрийгөө салгахад тийм ч төвөгтэй биш юм. Ер нь хоолоо бэлтгэхдээ давс ашиглахгүй байх гэж оролдоод үз. Давсаа ширээнээс авч хая. Хоолондоо давс хийхээс өмнө амтлаад үз. Хоол тань сайхан амттай санагдаж магадгүй. Рецепторуудыг сэргээхэд ердөө хэдхэн долоо хоног л хангалттай.

Давсны хэрэглэх хэмжээг хэрхэн багасгах вэ?

  • Өглөөний бэлэн хоол: зөвхөн шошгон дээрээ “давс нэмэлгүйгээр” гэсэн бичигтэй бүтээгдэхүүнүүдийг сонгож аваарай.
  • Усан шөл чанаарай: Бэлэн савалгаатай /суп/ шөлөнд давсны найрлага ихэдсэн байдаг. Дөрвөлжин боодолтой хар шөлөнд ногоо багтдаггүй тул шөлөндөө ногоо нэмж хийх боломжтой.
  • Ердийн хачир сонгож аваарай: Сүмсгүй хачир хэрэглээрэй. Ялангуяа зоогийн газар, кафед өдрийн болон оройн хоол идэхдээ үүнийг анхаараарай.
  • Давстай сүмс орлох зүйлийг олоорой: Шар буурцгийн оронд чилийн хурц амттай сүмс, нимбэгний шүүс, үрж нунтагласан цагаан гаа эсвэл нунтагласан сармисыг голлон хэрэглэхийг хичээгээрэй.
  • Хоолондоо чинжүү хийгээрэй: Нунтагласан хар чинжүү хоолонд давснаас дутуугүй амт оруулдаг.
  • Сүмсээс болгоомжлоорой: Хоолондоо майонез юмуу кетчуп нэмбэл давс нь ихэддэг. Тиймээс тэдгээрийн оронд давсгүй улаан лоолийн нухаш хэрэглээрэй.
  • Шинэхэн ногоо хэрэглээрэй: Базилик, яншуй, кориандар зэрэг нь давсыг маш сайн оролдог. Загасны маханд гоньд сайхан амт оруулдаг бол бусад амьтны маханд розмарин маш сайхан амт оруулдаг.
  • Хүний бөөр, зүрх 2 өвчилснөөс болж  ихэвчлэн даралт үүсэх өвчин бий болдог. Тэгвэл нэг цагаан хор нь болох давсыг байнга  хэтрүүлэн хэрэглэснээс болж хүний бөөр гэмтдэг. Байнга даралт өндөр явснаас цус харвах магадлал ихэсдэг байна.
  • Та бүхний мэдлэг, эрүүл мэндэд бага ч гэсэн нэмэр болох үүднээс Жиргээнд! бэлтгэн оруулж байгаа юм шүү.

ТВ7ХОНОГ-с

2016-10-17T22:50:08+00:00 2013 оны 04-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment