Гүүний сүү буюу саам

//Гүүний сүү буюу саам

Гүүний сүү буюу саам

airag_01Монгол орныг дэлхийд танилцуулдаг, манай орныг зорьсон хүн бүр амталж үзэхийг хүсдэг гайхамшигт ундаа бол айраг. Дэлхий дахинаа танил болсон Айраг хэмээх энэ шидэт ундааны гол түүхий эд нь гүүний сүү буюу саам бөгөөд үйлдвэрлэх нарийн технологи нь монголын олон үеийн эмэгтэйчүүдийн нөр их хүч хөдөлмөрийн үр дүнд бий болсон юм. Монголын өргөн  уудам нутгийн эмэгтэйчүүд тухайн орон нутгийн онцлогт тохируулсан өвөг дээдсээс уламжлан авсан өөр өөрийн өвөрмөц технологиор айраг исгэдэг. Тиймээс айргийн амт чанарыг Дундговийн, Архангайн, Булганы гэх зэргээр орон нутгаар нь нэрлэх нь ердийн үзэгдэл. Ялангуяа хөхүүрийн айраг нь олон төрлийн өвчнийг анагаах увидастай бөгөөд хүний биед ач тустай амин дэмээр баялаг юм.

122_2260-middleГүүний саалинд хамрагдах хугацаа ерөнхийдөө зургаан сараас аравдугаар сар хүртэл байдаг боловч тухайн жилийн зуншлагаас шалтгаалж гүүгээ орой барьж эрт тавих тохиолдол бий. Мөн намар дулаан сайхан байвал зарим нутагт өвөлжөөнд буутлаа гүүгээ саана. Гүү барих, тавих, унага тамгалах нь тусгай өдөр судартай байдаг.  Төв халхад нохой, бар өдрийн сонгох нь нэн элбэг. Гүүг нэг цагаас цаг хагасын хугацаанд саах бөгөөд нэг гүүнээс дунджаар 500 гр орчим саам саана. Гэвч эмнэг, саалгаж сураагүй байдсан гүүнээс 350 гр орчим саам гарна. Гүүний хөх зөөлхөн байдаг тул саахад хялбар байдаг ба хурдан саахгүй бол сүү нь амархан гардаг. Монголчууд үндэсний тойм баярын нэг цагаан сараараа айраг сөгнөх бөгөөд энэ айргаа намар нөөцөлдөг.

2016-10-17T22:48:59+00:00 2014 оны 01-р сарын 15|Зөвлөгөө|

Leave A Comment