Гүүний саамны ашиг тус

Home/Зөвлөгөө/Гүүний саамны ашиг тус

Гүүний саамны ашиг тус

milkЭрүүл байх эсэхэд хоол хүнс 90 хувийн нөлөөтэй гэдэг. Бидний хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд хадгалах, хамгаалах, найруулах мэтийн олон зорилгоор химийн хольцоор арвиждаг тул биед хор хүргэх нь олонтаа.  Гэтэл бидний эрүүл мэндийн төлөө үйлчилдэг хүнс ч цөөнгүй. Тэдний нэг нь монгол гүүний сүү буюу саам юм. Монголчууд зун намрын улиралд гүүгээ сааж, саамыг нь эмчилгээний болон сувиллын зориулалтаар хэрэглэсээр ирсэн.

Гүүний саамны онцлог болон ашиг тусыг дурьдвал.

Тослог: 

1.3 хувь Гүүний саам нь бусад малын сүүнээс хамгийн бага тослогтой боловч үнээний сүүтэй харьцуулахад хүний биед зайлшгүй шаардлагатай тосны хүчлийн хэмжээгээр хоёр дахин их, тосны бөмбөлгийн хэмжээ гурав дахин бага агуулдаг аж. Тиймээс гүүний саам шингэц сайтай. Саамын тосны хүчил нь хүний арьсны тостой адил учраас гоо сайхны сайн чанарын бүтээгдэхүүн болдгоос гадна бактери, вирусын эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

Нуурс-ус: 

6.3 хувь -Саамын найрлагын ихэнх хэсэг нь сүүний чихэр гэнэ. Энэ нь кальци, магни, фосфорын нэгдлийг задалж, ходоод гэдэснээс хор шимэгдүүлэхэд эерэг нөлөөтэй. Ингэснээр ясан дахь кальцийн хэмжээг нэмэгдүүлдэг учир хүүхдийн өсөлт бойжилт болон яс сийрэгжих, хэврэгших өвчний үед чухал ач холбогдолтой. Сүүний чихрийн өөр нэг сайн тал нь элэг өөхлөхөөс сэргийлж, өөх задлахад тустай чанар юм. Ер нь саамын найрлагад өндөр шимтэй, бага молекултай уурагт бодисууд их агуулагддаг тул элэгний эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Мөн сүүний чихэр тархины үйл ажиллагаанд нэн сайн учир мэргэжилтнүүд “тархины түлш” гэдэг байна.

Уураг: 

Шинэ сааманд 2.1, хуурай сааманд 2.0 хувь агуулагдана. Сааманд шингэц сайтай уураг болох пептид, полипептид, ялангуяа чөлөөт амин хүчлийн хэмжээ маш өндөр төдийгүй нийт амин хүчлийн тал нь үл орлуулах амин хүчлүүд байдгийг судалгаагаар тогтоожээ. Мөн харшлын чанартай уураг үнээний сүүнээс хоёр дахин бага тул биед ямар нэг харшил өгөхгүй. Дархлал сэргээх, зохицуулах үйлчилгээтэй уураг гүүний сааманд үнээний сүүнийхээс дөрвөн төрлөөр ил үү гэнэ.

Амин дэм: 

Гүүний сааманд А, В1, В2, В6, В12, С, Д, Е амин дэмүүд агуулагддаг. Бие махбодид хамгийн хэрэгцээтэй С витамин гэхэд л үнээний сүүнийхээс 14 дахин их бий.

Эрдэс: 

3.5 хувь Натри, кали, фосфор, магни, төмөр, зэрэг амин дэм сааманд агуулагддаг.

 Хоол.мн-с

2016-10-17T22:49:52+00:00 2013 оны 06-р сарын 07|Зөвлөгөө|

Leave A Comment