Гүнжидийн үртэй хонины махан шорлог

//Гүнжидийн үртэй хонины махан шорлог

Гүнжидийн үртэй хонины махан шорлог

mutton BBQОрц: 3 хүн

  • Хонины махан шницель 3 ш
  • Өндөг  2 ш
  • Улаан лооль 4 ш
  • Салатны навч 1 боодол
  • Гүнжидийн үр  4 ц/х
  • Буудайн гурил 4 х/х
  • Оливийн тос 1 х/х
  • Яншуй,укроп 1 боодол
  • Нимбэгний шүүс 1 х/х
  • Ургамалын тос
  • Давс,улаан болон хар перец

Хийх арга:

  1. Халуун амттаны цууны уусмал бэлтгэхийн тулд 2ш улаан лоолийг шоо хэлбэртэй ,ногоон сонгино, яншуй, укропыг жижиглэн хэрчинэ. Өндгийг гурилтай хольж хөөсрүүлэн хутгаад хар, улаан перец, давс хийнэ. Хэрчсэн ногоонууд, хөөсрүүлж хутгасан өндгийг холиод хутгана.
  2. Хонины махан шницелийг зууван хэлбэртэй болгоод  /шаардлагатай бол махны захыг биен дээр нь тавина/ давтана.
  3. Бэлтгэсэн махыг цууны уусмалтай саванд хийж хүнсний гялгар цаасаар бүтээгээд дөрвөн цаг байлгана. Бүх талаасаа цууны уусмалыг шингээсэн байх ёстой тул махыг үе үе эргүүлэх хэрэгтэй.
  4. Хонины махан шницелээс цууны уусмалыг цэвэрлээд тал бүрээс нь гүнжидийн үрэнд өнхрүүлнэ. Ингэхдээ зууван хэлбэрийг хэвээр байлгахыг хичээх хэрэгтэй. Шницель бүрийг 2-3 модон жижиг шороор нэвт хатгаж шорлоно.
  5. Хонины махыг гриль дээр /эсвэл ургамлын тосоор тосолсон гриль-хайруулын тавганд/ тал бүрийг нь 2-3 минут шарна.
  6. Шорлогны хачирт шинэ ногооны салат өгнө.

INFO TV сэтгүүл №228 /2013/

2016-10-17T22:49:46+00:00 2013 оны 07-р сарын 09|Зөвлөгөө|

Leave A Comment