Гүйлсний сүмстэй хонины махан тефтель

Home/Зөвлөгөө/Гүйлсний сүмстэй хонины махан тефтель

Гүйлсний сүмстэй хонины махан тефтель

ОРЦ: (6 порц)tefteli-abrikos

  • Хонины татсан мах 700 гр
  • Сонгино 1 ш
  • Өндөг 1 ш
  • Хар талх 3 зүсэм
  • Давс, перец
  • Ургамлын тос 1х/х
  • Сүмсэнд: чили сүмс ½ шилэн аяга
  • Нимбэгний шүүс 1 х/х
  • Элсэн чихэр 1/4 шилэн аяга
  • Хуурай гич 2 х/х
  • Шар буурцгийн сүмс 1 ц/х
  • Лаазласан гүйлс 500 гр
  • Хачирт : агшаасан цагаан будаа, төмс

Хийх арга:

  1. Татсан махыг жижиглэж хэрчиж сонгино, усанд дэвтээсэн талхтай нийлүүлж машиндана. Дээр нь давс перец чимх цагаан гаа өндөг 1/2 шилэн аяга ус нэмж сайтар холино. Ийнхүү бэлтгэсэн шанзаараа жигд хэмжээтэй тасдан авч бөөрөнхий мах бэлтгэнэ.
  2. Сүмс бэлтгэхдээ: гүйлснээс бусдыг нь нийлүүлж сайтар хутгаад, бөөрөнхий махан дээр асгаж шарах шүүгээнд 10-15 минут жигнэнэ. Дараа нь хэрчсэн гүйлсийг дээгүүр нь цацаж хийгээд үргэлжлүүлэн 15 минут жигнэнэ.
  3. Гүйлстэй жигнэсэн тефтелийг сүмснийх нь хамт таваглаж, агшаасан будаа эсвэл төмсний нухаш хачирт дагуулна.
2016-10-17T22:48:20+00:00 2014 оны 08-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment