Орц:
- Абрикос 1 кг
Уусмалд: /1 л усанд/
- Сахар 300 гр
- Лимоны хүчил 5 гр
Хийх арга:
- Компотны абрикос жимсийг сонгохдоо бүрэн гүйцэт боловсроогүй, зөөлрөөгүй жимсийг сонгон хэрэглэнэ. Ямар нэгэн гэмтэлгүй байна. Ишнээс нь салгаж урсгал усанд угааж механик бохирдолыг цэвэрлэнэ.
- Буузны жигнүүр дээр 3-5 минут жигнэнэ. Ууранд жигнэсний дараа хүйтэн усанд 5 минут сойно. Хутгаар жимсээ голоор нь хувааж, яснаас нь нэг бүрчлэн салгана.
- Шил таглаагаа угааж буузны жигнүүрт 5 минут жигнэж ариутгана. Жимсээ ариутгасан шилэндээ аяархан хийж савлана. Усаа буцалгаж бүлээн болтол нь хөргөөнө.
- Уусмал найруулахдаа буцалсан усан дээр орцын дагуу сахараа хийнэ. Сахараа хийж хутгасны дараа лимоны хүчлийг орцын дагуу хийнэ.
- Савласан жимсэн дээрээ найрууулсан уусмалаа хийнэ. Уусмал хийгээд халуунаар нь таглана. Буузны жигнүүрт 15-20 минут жигнэж ариутгана.Ариутгалаас гаргаад доош нь харуулж хөргөөнө.
Эрчүүдийг байлдан дагуулах 38 жор-с
Leave A Comment