Гүзээлзгэнэтэй Наполеон торт

Home/Зөвлөгөө/Гүзээлзгэнэтэй Наполеон торт

Гүзээлзгэнэтэй Наполеон торт

napoleon cakeОрц: 4 хүн

  • Гурил 300 гр
  • Цөцгий 200 гр
  • Маргарин 200 гр
  • Цөцгийн тос 200 гр
  • Өтгөрүүлсэн сүү 1/2  лааз
  • Үйрүүлсэн хушганы самар 1 шилэн аяга
  • Ванильны сахар 1/6  ц/х
  • Гүзээлзгэний нухаш ½  шилэн аяга
  • Гүзээлзгэнэ 70 гр

Хийх арга:

  1. Гурилыг маргаринтай нийлүүлж базаад, цөцгий нэмж сайтар зуурна. Зуурмагийг 8 тэнцүү хуваагаад бөөрөнхийлнө.
  2. Зуурмаг бүрийг тэнцүү диаметртэй байхаар элдээд, шарах шүүгээнд 250 хэмд шаргал өнгөтэй болтол нь жигнэж хөргөөд, бялууны суурь бэлэн болно.
  3. Крем бэлтгэхдээ: цөцгийн тосыг сайтар хутгаад, өтгөрүүлсэн сүүг бага багаар гоожуулан нэмж тасралтгүй хутгах бөгөөд  дараа нь ванильны сахар гүзээлзгэний сүмс нэмж хутгана.
  4. Жигнэсэн бялууны суурь дээр бэлтгэсэн сүмснээсээ хийж тараагаад, 2 дахь суурийг давхарлан тавьж дахин кремээ битүү түрхээд 3,4 дэх суурийг  мөн крем завсарт нь хийж давхарлан тавиад дээд болон хажуугийн хэсгийг бүхэлд нь кремээр бүрээд үйрүүлж хуурсан самар битүү цацаж өгөөд гүзээлзгэнээр чимэглэнэ.

Гэр гэртээ тогооч сэтгүүл №04 /2013/

2016-10-17T22:49:52+00:00 2013 оны 06-р сарын 07|Зөвлөгөө|

Leave A Comment