Гүзээлзгэнэтэй “НАПОЛЕОН” бялуу

//Гүзээлзгэнэтэй “НАПОЛЕОН” бялуу

Гүзээлзгэнэтэй “НАПОЛЕОН” бялуу

napoleonОрц: /4хүн/

o   Гурил 300 гр

o   Цөцгий 200 гр

o   Маргарин 200 гр

o   Цөцгийн тос 200 гр

o   Өтгөрүүлсэн сүү /молоко/ ½ лааз

o   Үйрүүлсэн хушганы самар 1 шилэн аяга

o   Ванильны сахар 1/6 ц/х

o   Гүзээлзгэний нухаш ½ шилэн аяга

o   Гүзээлзгэнэ 70 гр

Хийх арга:

  1. Гурилыг маргаринтай нийлүүлж базаад, цөцгий нэмж сайтар зуурна. Зуурмагийг 8 тэнцүү хэсэгт хуваагаад бөөрөнхийлнө.
  2. Зуурмаг бүрийг тэнцүү диаметртэй байхаар элдээд, шарах шүүгээнд 250 хэмд шаргал өнгөтэй болтол нь жигнэж хөргөөд, бялууны суурь бэлэн болно.
  3. Крем бэлтгэхдээ: цөцгийн тосыг сайтар хутгаад, өтгөрүүлсэн сүүг бага багаар гоожуулан нэмж тасралтгүй хутгах бөгөөд дараа нь ванильны сахар гүзээлзгэний сүмс нэмж хутгана.
  4. Жигнэсэн бялууны суурь дээр бэлтгэсэн сүмснээсээ хийж тараагаад, 2 дахь суурийг давхарлан тавьж дахин кремээ битүү түрхээд 3, 4 дэх суурийг мөн крем завсарт нь хийж давхарлан тавиад дээд болон хажуу хэсгийг бүхэлд нь кремээр бүрээд үйрүүлж хуурсан самар битүү цацаж өгөөд гүзээлзгэнээр чимэглэнэ.

 

 

2016-10-17T22:48:25+00:00 2014 оны 05-р сарын 29|Зөвлөгөө|

Leave A Comment