Гүзээлзгэний компот

//Гүзээлзгэний компот

Гүзээлзгэний компот

StrawberryОрц:

  • Гүзээлзгэнэ-1кг
  • Ус-600гр
  • Сахар-300гр
  • Лимоны хүчил-2гр

Хийх арга:

  1. Компот үйлдвэрлэлд гол төлөв таримал гүзээлзгэнэ тохиромжтой. Гүзээлзгэнэ харьцангуй нягт зөөлөн эдтэй дотроо хоосон хөндий зай агуулаагүй жигдхэн улаан өнгөтэй байна. Хэт боловсорсон гүзээлзгэнэ ариутгалын үед хэлбэрээ алддаг тул хэрэглэхийг үл зөвшөөрнө.
  2. Урсгал усанд угааж, навч болон ишнээс цэвэрлэнэ. Угаасан, шил таглаагаа жигнүүрт 5 минут ариутгана. Ариутгасан шилэндээ гүзээлзгэнээ зөөлөн болгоомжтой хийнэ.
  3. Усаа буцалгаад дээрээс нь сахараа орцын дагуу хийж сайтар хутгана. Сахаржуулсан усандаа лимоны хүчил хийж хутгаад жимсэн дээрээсээ бүлээн найруулсан уусмалаа хийнэ.
  4. Уусмал хийсний дараа ариутгасан таглаагаар таглаад бэлэн болсон нөөшөө жигнүүр дээр тавина. Компотоо жигнүүрт хамгийн зөөлөн гал дээр 15 мин жигнэж ариутгана.
  5. Бэлэн болсон бүтээгдэхүүнийхээ таглааг нь чангалж, доош нь харуулж хөргөөнө. Гүзээлзгэний компот ариутгасны дараа жимс нь бага зэрэг хөвөлт өгнө.

Picture 009

Эрчүүдийг байлдан дагуулах 38 жор-с

2016-10-17T22:49:17+00:00 2013 оны 11-р сарын 13|Зөвлөгөө|

Leave A Comment