Орц:
- Цэвэрлэсэн гүзээлзгэнэ 650 гр
- Бөөрөлзгөний ликёр 5 ц/х
- Бялууны кекс 100 гр
- Сүүн крем 500 гр
- Жижиглэсэн самар 50 гр
- Шилэн сав /дунд зэргийн/
Хийх арга:
- Эхлээд гүзээлзгэнийхээ талыг нь нухаад ликёртойгоо холино. Бялууны кексээ дөрвөлжин хэрчиж шилэн савныхаа ёроолд голлуулж тавина.
- Дээрээс нь нухашныхаа талыг давхарлаж тавиад зузаан нимгэнийг өөрийн хүссэнээр тааруулна.
- Дараа нь дээрх хийсэн дарааллыг давтаж хийнэ.
- Хамгийн сүүлд үлдсэн гүзээлзгэнээ нарийн хэрчиж голлуулж тавиад самраа цацаж өгөөрэй.
TV ZONE сэтгүүл №270
Leave A Comment