Гэртээ тараг бүрэх үү?

Home/Зөвлөгөө/Гэртээ тараг бүрэх үү?

Гэртээ тараг бүрэх үү?

тарагТаргийг хонь ямаа монгол үхэр сарлагийн сүүгээр бүрдэг бөгөөд  бог малын сүүний тараг нь амт тараг чанарын хувьд илүү юм. Исгэлэн  бөгөөд   сүү амттай, уухад   таатай таргийг түүхий ба болсон сүүгээр бүрдэг. Таргийг бүрэхдээ эхлээд болсон  сүүгээ 42-45 градус хүртэл халаан хөрөнгийг бүрэх сүүний   1-3 %-иар   бодож   хийдэг .  Таргийн  хөрөнгөнд   энгийн   нүдэнд   үл   үзэгдэх     бичил      биетэн,  сүүн    хүчлийн    бактерууд   байдаг  бөгөөд      тэдгээр    нь    сүүний     чихрийг    задлан,    сүүний    хүчил     болгож     хувиргасны     үр     дүнд      тараг    бүрэлддэг.

Хөрөнгө    багадвал      тараг     бүрэлдэх   нь    удаашрах   ба     ихэдвэл    хэт   исгэлүүн     хүчтэй    болно. Сүүнд     хөрөнгө    хийсний    дараа    сайтар    самарч     жигд     холиод     бүрэх     саванд    юүлэн     таглаж  35-40   градус    дулаан    орчинд   хөдөлгөөнгүй     байлгана.

Хөдөө    гэрийн    нөхцөлд   бол   сэрүүвтэр    үед    дулаанаа     хадгалахын     тулд    саваа    даавуу  буюу   эсгийгээр  ороож    тавьдаг   байна. Орчны    халуун    хүйтэн    хөрөнгийн    хэмжээ     сүүний    халаалт    зэргээс    хамаарч тараг  1-3 цагт бүрэлдэнэ.  Тараг бүрэлдэж дуусах үед хүчиллэг нь 65-70 орчим байна. Таргийг бүрэлдмэгц сэрүүн газар хөргөнө. Хөргөхөд сүүн хүчлийн исэлт удааширч бүрэлдмэг нь нягтарч амт нь сайжирдаг.

Таргийг хөргөхгүй удаах юмуу хэт халуудуулбал ерөнхий хүчиллэг нь огцом ихсэж сагадаг. Шинэ таргийг шүүж үлдсэн өтгөн хувийг хөрөнгө гэж нэрлэх бөгөөд малчин ардууд зөв бүрэлдсэн шинэ таргийг шүүж хатаах буюу эсвэл ариутгаж цэвэрлэсэн ахрын ноос бөс даавуу ээзгий ааруул зэрэгт шингээж ихэд нямбайлан сэрүүн газар 3 сараас жил хүртэл хугацаагаар хадгалан хөрөнгө болгон хэрэглэж ирсэн уламжлалтай. Ингэж хадгалсан хөрөнгийг бүлээн сүүнд дэвтээн сэргээж анхны хөрөнгийг бүлээн сүүнд дэвтээн сэргээж анхны хөрөнгө гаргаж авдаг байна.

Гэр гэртээ тогооч №08 /2013/

2016-10-17T22:49:16+00:00 2013 оны 11-р сарын 20|Зөвлөгөө|

Leave A Comment