Гэртээ гамбургер хийж сурцгаая

Home/Зөвлөгөө/Гэртээ гамбургер хийж сурцгаая

Гэртээ гамбургер хийж сурцгаая

gamburgerОрчин үеийн хүмүүс бид цаг хугацаа хэмнэсэн түргэн хоолыг илүүд үздэг болжээ. Тэгвэл заавал түргэн хоолны газраас худалдаж авах биш гэртээ бэлтгээд хичээл сургууль ажилдаа авч яваад зооглож болно шүү дээ.

Хийх арга:

  1. Гамбургерт зориулсан талхаа сонгоно. Үхэр эсвэл хонины гуяны хэсгийн махыг 2-3 удаа машиндаж, усанд дэвтээсэн талх хатаамаг (сухарь), давс, гамбургерт зориулсан амт оруулагч, давс хольж сайтар холиод нимгэн дугуй хэлбэр дүрс оруулан хэвлэж, халаасан шарах шүүгээнд шарж болгоно. (Бэлтгэсэн махаа хайруулын тавагт шарж болно, гэхдээ шарах шүүгээнд шарах нь илүү шүүслэг болдог)
  2. Талхаа таллан хувааж доод хэсэгт нь сүмс, амт оруулагч түрхэж шарсан махаа тавиад дээрээс нь үндсэн тал талхаа таглан тавьж шарах шүүгээ эсвэл богино долгионы зууханд халааж бэлэн болгоно. Энэ бол гамбургерийн үндсэн жор бөгөөд мэдээж илүү баялаг өнгө үзэмж нэмж, шарсан махны сайхан хачир болох салат навч, хэрчсэн улаан лооль, өргөст хэмх оруулж хийдэг.
  3. Гамбургерийн амтлагч сүмсний хувьд бэлэн төрөл бүрийн амтлагч сүмс ашиглахаас гадна гэрийн нөхцөлд бэлэн майонез дээр бага зэрэг кетчуп нэмэх эсвэл цөцгий, тараг гэх мэт өөрийн гараар шинэхэн амтлагч сүмснүүд бэлтгэн хэрэглэж болно.
2016-10-17T22:48:17+00:00 2014 оны 09-р сарын 16|Зөвлөгөө|

Leave A Comment