Гэрийн эзэгтэй нартаа…

//Гэрийн эзэгтэй нартаа…

Гэрийн эзэгтэй нартаа…

Төмсний талаархи санамж болон төмсөөр амттай хоол хийж сурцгаая.

Өнөөдөр та бүхэндээ төмсний хэрэглээний талаар 10 санамж болон төмсөөр хэрхэн гоё амттай хоол хийх талаар хоолныхоо жор болон хийх арга, бичлэгийн хамт хүргэж байна. Та бүхэн дагаад хийгээд үзээрэй.

За ингээд төмсний ногоон дээр анхаарах 10 санамжыг эхлээд хүргэе.

1. Төмсийг сэрүүн, хуурай, харанхуй газар хадгалдаг. Хадгалахын өмнө ялзарч, муудсан төмсийг ялган

2. Цэвэрлэсэн төмсийг хадгалдаггүй. Харин хэрчихгүйгээр бүтнээр нь усанд түр хийж болно. Хэрчсэн төмсийг усанд хийсэн ч тэжээллэг бодисныхоо тэн хагасыг гэдэг.

З. Төмс цэвэрлэсний дараа гараа нимбэгээр арч. Төмс, лууван зэрэг хүнсний ногоог хальсан бээлийгүй цэвэрлэхэд гар харладаг. Үүнийг нимбэгний хальсаар арчвал хэвийн болно.

4. Төмсийг шүүлтүүртэй саванд угаавал тохиромжтой.

5. Хальстай нь чанасан төмсийг болсных нь дараа хүйтэн усанд булхвал хальс нь амархан арилна. Ер нь төмсийг хальстай нь чанавал үнэт витамин нь хадгалагдана.

6. Чанасан төмсийг үрүүлдэх шаардлагатай бол үүнийг зөвхөн халуунаар нь хийнэ. Хөргөж хүйтэн болсны дараа үрүүлдвэл төмс гарт наалдана.

7. Төмсний нухаш хийж байгаа тохиолдолд халуун сүүг аажмаар хийнэ. Эс тэгвэл бөөм үүснэ.

8. Төмсийг шарахын өмнө хуурай алчуураар арч. Тэгвэл шарахад холтос нь шаргал гоё өнгөтэй болно.

9. Төмс удахаараа ногоовтор өнгөтэй болох нь бий. Энэ нь салонин хэмээх хорт бодит үүссэний илрэл. Тиймээс хүнсэндээ зөвхөн шинэ төмс хэрэглэх нь чухал.

10. Төмс зэрэг бусад ногоог усаа буцалгасны дараа хийдэг журамтай. Эхний үед бага ус хийж, буцалсных нь дараа усаа бага багаар нэмнэ. Ингэвэл ногоон дахь үнэт витамин нь алдагдахгүй.

Сүүн соустай, төмсний бүрмэл

Жор:

Төмс/том/                3ш

Мах                            750гр

Улаан перц                5гр

Сонгино                     1ш

Сүүн соус                  25гр

Моззарелло бяслаг  100гр

Яншуй, давс

Хийх арга:

Төмсөө хальсалж чанаад, хөндлөн бага зэргийн зузаан хэрчиж бэлдээд бөөрөнхий шарх шүүгээнд хийж болох саванд битүү тойруулж тавина. Татсан махандаа сонгино, улаан перц, яншуй, давсаа хийж амтална. Амталсан махаа бөөрөнхийлж, хэрчиж тавьсан төмсөн дээрээ тавина. Дараа нь махны хооронд төмсөө хийж дүүргээд, дээрээс нь сүүн соусаа асгааад, моззарелло бяслагаа цацаж тараана. Ингээд халааж бэлдсэн шарх шүүгээндээ 250 градуст 15 минут болгоход бидний бэлдсэн амтат хоол бэлэн болно.  Гэрийн эзэгтэй нараа дагаж хийгээд хайртай хүмүүстэйгээ сайхан хооллоорой. Амжилт бүсгүйчүүдээ!

2018-04-18T11:19:21+00:00 2018 оны 04-р сарын 18|Зөвлөгөө|

Leave A Comment