Гэрийн нөхцөлд хүрэн манжингийн нөөшилсөн салат хийж сурцгаая!

//Гэрийн нөхцөлд хүрэн манжингийн нөөшилсөн салат хийж сурцгаая!

Гэрийн нөхцөлд хүрэн манжингийн нөөшилсөн салат хийж сурцгаая!

  1. Нэгэн жигд хэмжээтэй, болц нь гүйцсэн шүүслэг хүрэн манжинг сонгон авна.
  2. Витаминлаг байдал болон өнгө үзэмжийг алдагдуулахгүйн тулд хальстай нь чанана.
  3. Хүрэн манжингийн том жижгээс хамаарч чаналтын хугацааг хутгаар зөөлөрсөн эсэхийг шалгаж тогтоох ба хэрэв зөөлөрч болсон тохиолдолд гаргана. Хатуу байвал үргэлжлүүлэн зөөлөртөл чанана. Болцыг дахин шалгаж гаргана.
  4. Болц нь гүйцсэн хүрэн манжингаа хүйтэн усанд сойж хөргөөхөд хальс нь амархан сална. Гараар болон хутгаар хальслана.
  5. Хальсалсан хүрэн манжингаа крантны даралттай усаар угааж цэвэрлэнэ.
  6. Бэлэн болсон хүрэн манжингаа өөрийн хүссэн хэлбэрээр хэрчиж болно.
  7. Уусмалаа бэлтгэхдээ: Усаа буцалгаж  2 литр усанд давс 70гр, сахар 85гр, уксус 10гр хийж сайтар хутгаж найруулна.
  8. Ариутгасан шилэндээ хүрэн манжингаа хийж, дээр нь уусмалаа хийгээд ариутгасан таглаагаар таглана.
  9. Буузны жигнүүр дээр тагласан тогоогоо тавьж 20 минут жигнэж ариутгана.
  10. Бэлэн болсон салатаа тагыг нь чангалж, доош нь харуулж хөргөөнө.

Хувилбар: 0,5гр            15 минут

0,7гр             20 минут

1л                   30 минут

Хүрэн манжинг гэрийн нөхцөлд муутгахгүй хадгалах зөвлөмж:

Хүрэн манжингийн өнгийг нь хадгалахын тулд хальстай нь хүйтэн усанд угаагаад ууранд

20-30 минут орчим жигнэх эсвэл усанд чанаж болгосны дараа хальслаад хоолонд хэрэглэнэ.

Хоолны давс нь хүрэн манжингийн өнгийг хувиргадаг учир чаналтын төгсгөлд нэмэх нь тохиромжтой.

Хүрэн манжинг зууш, шөлтэй хоолонд хэрэглэхээс гадна цуужуулж хэрэглэдэг.

Жижиглэж хэрчсэн хүрэн манжин дээр ус нэмж буцалгаад элсэн чихэр, нимбэгний хүчлээр амтлаад ундаа бэлтгэж болно.

2018-04-25T12:19:50+00:00 2018 оны 04-р сарын 25|Зөвлөгөө|

Leave A Comment