Гэрийн нөхцөлд тараг бүрэх арга

Home/Зөвлөгөө/Гэрийн нөхцөлд тараг бүрэх арга

Гэрийн нөхцөлд тараг бүрэх арга

тарагСүү, сүүн бүтээгдэхүүн байнга хэрэглэх нь хүний эрүүл мэнд, гоо сайханд тустай гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл тараг ямар тустай талаар Их Британийн мэргэжилтнүүд доорх дүгнэлтийг гаргасан байна.

  1. Тараг уух нь ходоод гэдэс хямрахаас сэргийлж, хоол шингээдэг. Бага насны хүүхдийн гэдэс өвдсөн бол эмийн сан руу биш ойролцоох дэлгүүр лүү тарганд гүйгээрэй.
  2. Тараг хүний дархлааг сайжруулна. Түүний найрлагад өвчин үүсгэгчийг устгах чадвартай нян байдаг.
  3. Таргийг нүүр, эсвэл үсэндээ түрхэх нь гоо сайхан харагдахын нэг үндэс. Арьсыг хуурайшуулалгүйгээр цайруулж, нүхжилтийг багасгахаас гадна гэмтсэн үсэнд тэжээл өгдгөөрөө онцлог.
  4. Тараг ууснаар цусан дахь холестериний хэмжээ багасна.
  5. Тарган дахь кальци, уураг нь яс бэхжүүлдэг бөгөөд хүүхдийн өсөлтийг түргэсгэдэг шидтэй.
  6. Хүнсэндээ тараг байнга хэрэглэвэл харшил хөдлөх нь багасдаг. Түүнээс гадна наранд түлэгдсэн эсвэл харшлын тууралтын үед иссэн тараг түрхвэл арьс хурдан нөхөн төлжинө
  7. Тараг уух нь ой санамжийг сайжруулан, зөнөхөөс сэргийлнэ.
  8. Тарагны найрлагад байгаа бодисууд бүдүүн гэдэс, ходоодны хорт хавдар үүсэхээс сэргийлж, ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг.
  9. Тараг уусан үед хүний организм амардаг. Оройн хоолны дараа нэг аяга тараг уувал сайхан нойрсоно гэж мэргэжилтүүд зөвлөжээ.
  10. Сайхан шүдтэй байхын тулд тараг уугаарай. Шүд хорхойтох, чулуу үүсэх, буйл үрэвсэхээс сэргийлэх шилдэг арга бол тараг уух гэнэ.

Таргийг хонь, ямаа, үхэр, сарлагийн сүүгээр бүрдэг. Бог малын сүүний таргийг амт чанарын хувьд нэлээд дээгүүр үнэлдэг байна. Тараг бүрэх сүүний чанарыг харгалзан түүхий сүүний, болсон сүүний, машиндсан сүүний гэж хуваана.

Сүүгээ хөөрүүлж буцалгаад 40-450 хүртэл хөргөж таргийн хөрөнгийг сүүний 5% -ийн хэмжээнд хийж сайтар самарна. Хөрөнгийн идэвхээс хамаарч тараг 4-8 цагийн дотор бүрэлдэнэ. Элгэн тараг бол жигд, нягт бүрэлдмэгтэй, шар сүү нь ялгараагүй, хийн бөмбөлөг үүсээгүй, язмагтаагүй байх шаардлагатай.

Шинэ таргийг бүрэлдсэн даруйд хөргөхгүй бол шар ус нь ялгарч ээдэм нягтран тунаж тараг сагах ба таргийн хүчиллэг нь эрс нэмэгдэнэ. Таргийг бал, зэвгүй, хүчиллэгт тэсвэртэй сав суулганд бүрэх хэрэгтэй.

Тараг бүрэхэд тохиолдож болох зарим шинжүүд нь:

Тарагны бүрэлдмэг сул, элгэн биш байх нь хөрөнгө идэвх муутай байсан, бүрэн температурыг зохих хэмжээгээр барьж чадаагүй, хүйтдүүлснээс болно.

Хэт исгэлэн нь хөрөнгийг ихдүүлсэн юмуу бүрсэн даруйд хөргөөгүйгээс болно.

Сайн буцалгаагүй сүүгээр бүрснээс, эсвэл бүрэлдсэн даруйд сайн хөргөлгүй халуун газар байлгаснаас, мөн хөрөнгө хийгээд олигтой хутгаж самраагүйгээс  шар сүү ялгардаг.

 

2016-10-17T22:47:08+00:00 2015 оны 06-р сарын 29|Зөвлөгөө|

Leave A Comment