Гэрийн нөхцөлд гайхалтай амттай пицца хийцгээе

Пицца бол дэлхий дахинаа алдартай улаан лоолийн соус, бяслаг, төрөл бүрийн шанзтайгаар жигнэж, хайрсан хавтгай талх буюу гамбир юм. Пиццаг хүн бүр өөр өөрийн орц жороор хийх дуртай байдаг. Энэ удаад таны пиццаны төрөл зүйлийг нэгээр нэмж, нимгэн гурилтай пиццаг гэрийн нөхцөлд хэрхэн хийх талаар зөвлөгөөг хүргэж байна.

Зуурмагт:
– Бүлээн ус – 100 гр.
– Хуурай исгэгч – 0,5 цайны халбага
– Давс болон элсэн чихэр – тус бүр 1 цайны халбага
– Гурил (шигшсэн) – 2 аяга
– Өндөг – 1 ширхэг
– Чидун жимсний (ургамлын) тос – 2 хоолны халбага

Зуурмаг бэлдэх аргачлал:

Бүлээн усандаа элсэн чихэр, хуурай исгэгч, давсаа хийн уусгана. Үүн дээ шигшсэн гурилныхаа талыг цацах маягаар хийж хутгаад дээр нь өндөгөө нэмж дахин сайтар холино. Дараа нь үлдсэн гурил болон тосоо хийж сайтар холиод зуурмаг бэлэн болно. /зуурмагыг хоёр хэсэг хуваан тус бүр нь 35-40 см диаметртэй пицца хийж болно/ Зуурмагаа шаардлагатай тохиолдолд хуурай гурил цацан нимгэн элдэнэ. Листээ тослон элдсэн зуурмагаа дэвсэж өгнө. Ингээд зуурмаг маань бэлэн боллоо.

Харин одоо бид соусаа бэлдэхийн тулд бидэнд Газар Шимийн ЛЕЧО хэрэгтэй. Мөөгтэй ЛЕЧО байсан ч болно. Лечо нь орцондоо улаан лоолийн нухаш агуулсан байдаг бөгөөд амтат чинжүү, сонгино, мөөг гэх мэт ногоо орсон тул таны пиццаг улам илүү амттай болгоно. Лечогоо бэлдсэн зуурмаг дээрээ жигд түрхэн сайтар тарааж өгнө.

Лечогоо түрхэсний дараагаар та өөрийн хүссэн зүйлээ дээр нь тавьж болно. Жишээ болгож мөөг болон сонгино сонголоо.

Мөөг болон сонгиноо лечо түрхсэн зуурмаг дээрээ замбараагүйгээр өрж тавиад дээр нь үрсэн бяслагаар жигд бүрхэж өгнө.

Дараа нь шарах шүүгээгээ 220 градус хүртэл халааж пиццагаа 15-20 минут жигнэнэ.

Ингээд хялбар бөгөөд амтат пицца бэлэн боллоо.