Гэрийн Бургер

Home/Зөвлөгөө/Гэрийн Бургер

Гэрийн Бургер

zurag41Орц: 8 хүн

  • Үхрийн татсан мах 500 гр
  • Цагаан талх 4 хэрчим
  • Сүү шилэн аяга 0,5
  • Өндөг 1 ш
  • Сармис 2 хумс
  • Сонгино 1 ш
  • Улаан лооль 2 ш
  • Сэндвичийн бяслаг 8 ш
  • Салат навч 8 ш
  • Бургерын талх 8 ш
  • Ургамлын тос
  • Давс перец

Хийх арга:

  1. Котлет бэлтгэхдээ: талхны захыг нь хэрчээд бүлээн сүүнд дэвтээгээд гараар базаж авна. Сонгино, сармисыг жижиглэж хэрчинэ. Саванд татсан мах, дэвтээсэн талх, сонгино, сармис, өндөг, давс, перецээ нийлүүлэн хийж сайтар хольж хутгаад хөргөгчинд хийж 30-40 минут байлгана.
  2. Хөргөсөн шанзаар 6 см диаметртэй 8 ш жижгэвтэр хавтгай котлет хийнэ. Хайруулын тавганд ургамлын тос хийж халаагаад котлетнуудаа хийж хүчтэй гал дээр 2 талыг нь эргүүлэн тус бүр 4 минут шараад галыг нь багасгаж таглаад үргэлжлүүлэн 5 минут жигнэнэ.
  3. Лооль, салатны навчуудыг угааж хатаана. Лоолийг цагирган хэлбэртэй хэрчинэ. Талхыг 2 хэсэг хувааж хэрчинэ. Бургерийн талх бүр дээр эхлээд салатны навчаа тавиад дээр нь лоолийн хэрчим дараа нь котлетоо тавина.
  4. Котлет дээрээ бяслагаа тавиад дараа нь дээд хэсгийн талхаа тавьж шарах шүүгээнд 180 хэмд 6-7 минут халаагаад ширээнд өгнө.

 

2016-10-17T22:46:37+00:00 2016 оны 04-р сарын 09|Зөвлөгөө|

Leave A Comment