Гурвалжин будаа

Home/Зөвлөгөө/Гурвалжин будаа

Гурвалжин будаа

Ердийн гурвалжин будаа нь:

Цайвар өнгөтэй, гурилархаг цардуул шинжтэй, ферментийн шинж нь хувирч өөрчлөгдөөгүй, хөврөл нь соёолж ургах чадвартай байна.

Хүний организм гурвалжин будааны  уургийн 75%, өөх тосны 85%, нүүрс усны 95% шингэх бөгөөд тэжээлийн үнэт чанартай уургаар баян юм. Хүнд 100гр нь 360 ккал илч өгдөг.

Гурвалжин будааг бүтэн цөм, талласан цөм гэж 2 төрлөөр үйлдвэрлэнэ.

Бүтэн цөм нь: гурилархаг бие бүтэцтэй, цайвар шар буюу ногоон өнгөтэй, зөвхөн жимслэг хальснаас нь салгаж уураар боловсруулсан байна. 

Тал цөм нь: бутлагдсан байх ба хальс бага агуулна.

Гурвалжин будаанд агуулагдах уургийн хэмжээ нь бусад төрлийн будааныхаас арай илүү амин хүчлээр баялаг байдаг.

Гурвалжин будаанд: кали, фосфор их байдгаас гадна төмрийн хэмжээ нь мах, загасныхаас ч илүү төдийгүй, В-ийн төрлийн аминдэм элбэг байдаг. Ялангуяа В1 аминдэм хүүхдийн будааныхаас 10 дахин их байдаг зэрэг нь бусад будаатай харьцуулахад нүүрс усаар бага тул жин ихтэй хүмүүст зохимжтой.

Гурвалжин будааг бас ердийн болон хурдан чанагддаг гэж хоёр хуваана. Гурвалжин будаа бор, хүрэн өнгөтэй ийм будаа ферментийн идэвхит чанар багатай байхаас гадна үнэт уураг агуулдаг. Чанартай үрээр боловсруулсан бүтэц цөм нь чанахад эзэлхүүнээсээ 5-6 дахин тэлж өсөх ба задралт сайтай агшаамал байж болно. Тал цөм нь богино хугацаанд болдог, тэжээллэг чанар сайтай ч задардаг агшаамал болж чаддаггүй. Иймээс тал цөмийг шингэн агшаамал болон будаатай шөл хийхэд ашиглана. Төрөл бүрийн будааг чанахдаа түргэн хутгавал болох нь удааширдаг тул аажим хутгах хэрэгтэй.

Нэг шилэн аяга гурвалжин будаанд цайны хагас халбага давс хийж чанана. Харин энэ хэмжээний цагаан будаанд бол давсны хэмжээг их хийдэг билээ. Гурвалжин будааг чанахад бүтэн цөм 40-50 минутанд болдог бол хурдан будаа 15-25 минутанд болно. Гурвалжин будааг эхлээд зөөлөн гал дээр тосгүй хуураад, шаргал хальстай болж хагарч эхлэхээр нь хагас цайны халбага хиртэй, цөцгийн тос нэмж, дахин бага зэрэг хуурна. Хуурсан будаан дээрээ буцламгай ус, бага зэрэг давс нэмж, зөөлөн гал дээр 20 мин жигнээд, савны гадуур нь сонгиноор ороож хэсэг байлгахад гурвалжин будаа нь маш сайхан амттай болдог. Агшаамал чанах үед будаа савны ёроол болон хананд наалдвал буцалсан ус нэмж хутгаад, гал дээрээс авч дулаан хучиж хэсэг байлгавал наалдахгүй.

 

2016-10-17T22:51:01+00:00 2012 оны 08-р сарын 11|Зөвлөгөө|

Leave A Comment