Гурвалжин будаатай амтат хуурга

Home/Зөвлөгөө/Гурвалжин будаатай амтат хуурга

Гурвалжин будаатай амтат хуурга

sdgfsgwsГурвалжин будаа нь өөртөө их хэмжээний уураг, витамин В, төмөр, магни агуулдаг хэрнээ илчлэг бага учраас эрүүл зөв хоолны дэглэм баримтлахыг хүсдэг хэн бүхэнд хэрэгтэй будаа юм. Үүнийг мэддэг ч гурвалжин будаагаар хийсэн хоол жаахан амт муутай болчих гээд байдаг талтай шүү дээ. Энэ удаагийн хоолны жороор гурвалжин будаагаар хэрхэн амттай бөгөөд хялбархан хоол хийж болох талаар хүргэж байна.

Орц: 3 хүний порц

o 150 гр гурвалжин будаа
o 300 гр Үхрийн мах (дөрвөлжилж хэрчинэ)
o 1 ш Сонгино дунд зэргийн хэмжээтэй (жижиглэн хэрчиж бэлдэнэ)
o 2 амны халбага Улаан лоолийн сүмс
o 2 хумс сармис
o 1 ш лууван (тёркоор үрж бэлдэнэ)
o 2-3 амны халбага ургамлын тос

Хийх арга:

1. Эхлээд гурвалжин будаагаа угаагаад тавган дээр тараагаад хатаагаарай. Хоол хийх савандаа ургамлын тосоо хийгээд хэрчсэн сонгино, мах, луувангаа хийж хуурна. Хэсэг хугацааны дараа улаан лоолийн сүмсээ нэмээд сайтар холино.
2. Хуурсан мах, ногоон дээрээ хатаасан будаагаа хийгээд халуун ус нэмнэ. Усаа будаагаа дөнгөж далдлах төдий хийхэд л хангалттай шүү. Дээр нь нэмээд давс, перец зэрэг өөрийн хүссэн амтлагчаасаа бага бага хийгээрэй.
3. Ингээд таглаад зөөлөн гал дээр жигнэх маягаар 10-15 минут орчим болгоно. Хоолоо бэлэн болсных нь дараа сармисаа нэмж хийгээрэй.

2016-10-17T22:46:49+00:00 2015 оны 12-р сарын 23|Зөвлөгөө|

Leave A Comment