Грузин маягийн тахианы махтай сэндвич

//Грузин маягийн тахианы махтай сэндвич

Грузин маягийн тахианы махтай сэндвич

zurag42Орц: 4 порц

  • Талх 8 хэрчим
  • Тахианы мөч 2 ш
  • Цөцгийн тос 1 х/х
  • Сонгино 1 ш
  • Улаан лооль 2 ш
  • Улаан чили чинжүү
  • Давс
  • Хмели-сунели 1 ц/х
  • Сулугуни бяслаг 8 хэрчим
  • Хүрэн сонгино 1 ш
  • Элсэн чихэр ц/х
  • Улаан дарсны уксус 1 х/х
  • Халуун улаан перец 1 чимх

Хийх арга:

  1. Сонгиныг маш нимгэн цагираг хэлбэртэй хэрчээд, цөцгийн тосонд зөөлөртөл нь бага зэрэг хуурна. Тахианы махыг порцлон хэрчээд, хайруулын таваг руу хийж, хүчтэй гал дээр хуурах бөгөөд дээр нь улаан лооль, давс, жижиглэж хэрчсэн чилигээ нэмж хийгээд, сүмсийг өтгөртөл нь чанана. Хмели-сунели нэмж хийгээд хутгасны дараа гал дээрээс гаргаж хөргөнө.
  2. Ийнхүү бэлэн болсон рагуг талхны хэрчим бүр дээр тэнцүү хуваан тавьж, дээр нь бяслагаараа хучиж тавина. Сэндвичээ хавсраад, гриль эсвэл хайруулын тавганд хийж зөөлөн гал дээр бяслагийг нь хайлтал нь бага зэрэг халааж өгнө.
  3. Хүрэн сонгиныг нимгэн цагираг хэлбэртэй хэрчээд, давс, сахар, уксус, улаан перецээ цацаж хийгээд хутгана. Сэндвич дээгүүрээ амталсан сонгиноо цацаад ширээнд өгнө.

 

 

2016-10-17T22:46:35+00:00 2016 оны 04-р сарын 10|Зөвлөгөө|

Leave A Comment