Гриллдэж шарсан карритай тахиа

Home/Зөвлөгөө/Гриллдэж шарсан карритай тахиа

Гриллдэж шарсан карритай тахиа

Grilled Curry ChickenХоолны орц

  • Тахианы цээж мах – 220 гр
  • Тараг – 70 гр
  • Карри – 15 гр
  • Улаан перец – 3 гр
  • Давс – 2 гр
  • Хар перец – 1 гр
  • Кажун – 2 гр

 Сүмсний орц

  • Алим – 50 гр
  • Чангааз – 50 гр
  • Оливын тос – 30 гр
  • Сонгино – 30 гр
  • Улаан лооль – 20 гр
  • Цагаан гаа – 5 гр
  • Чили кетчуп – 20 гр
  • Бор сахар – 20 гр
  • Жүржийн шүүс – 70 гр
  • Улаан дарсны цуу – 10 гр
  • Давс – 1 гр
  • Перец – 1 гр
  • Сармис – 5 гр

 Хачирны орц 

  • Будаа – 30 гр
  • Амтат чинжүү – 30 гр
  • Хаш – 30 гр
  • Хулуу – 30 гр
  • Брокли – 30 гр
  • Давс – 1 гр
  • Перец – 1 гр
  • Тимянь – 1 гр

 Хийх арга 

  1. Махаа амтлах: Тарагандаа карри, улаан перец, давс, хар перец, кажун зэрэг амтлагчуудаа хийж жигд холино. Тахианы махаа хавтай болгон дэлгэж өмнө бэлдсэн таргандаа хийж 2-3 цаг дарж махандаа амтыг шингээнэ.
  2. Чангаанзны сүмс бэлтгэх: Алимаа цэвэрлэн жижиглэн хэрчинэ. Чангаанзыг бүлээн усанд дэвтээж зөөллөөд жижиглэн хэрчинэ. Улаан лоолыг жижиглэн хэрчинэ. Цагаан гааг жижиглэн хэрчинэ. Халаасан хайруулын тавганд оливын тос хийж, жижиглэсэн сонгиноо хийж хуураад улаан лооль, алим, чангаанз, чили кетчупээ хийж үргэлжлүүлэн хуураад дээр нь жүржийн шүүс хийж зөөлөн галаар буцалгаад цагаан гаа, бор сахар, улаан дарсны цуу, нухсан сармис, давс перец хийж амтлан сүмс бэлэн болно.
  3. Хачир бэлтгэх: Будаагаа агшаана. Хаш, хулууг нимгэн хавтгай хэрчинэ. Чинжүүг хавтгай хэрчинэ. Халаасан хайруулын тавганд хаш, хулуу, броклиг хийж хөнгөн хуураад давс, перец, тимянаар амтлан бэлэн болно.
  4. Шарах: Урьдчилан дарж амталсан тахианы махаа халаасан тостой хайруулын тавганд шарна.
  5. Хоол таваглах: Будаа болон ногооны хачираа таваглан шарсан махаа хувилан зүсээд, тахианы махан дээр соусаа хийж хоол бэлэн болно.

 

2016-10-17T22:46:59+00:00 2015 оны 10-р сарын 18|Зөвлөгөө|

Leave A Comment