Гратен

Home/Зөвлөгөө/Гратен

Гратен

Орц: 4 хүн

graten

  • Ногоон сонгино 800 гр
  • Сармис 2 хумс
  • Цөцгийн тос 3 х/х
  • Цөцгий 200 мл
  • Нунтаг хар перец
  • Үйрүүлсэн бяслаг 80 гр
  • Нухашласан улаан лооль 40 гр
  • Розмарин 1 ш
  • Чанасан төмс 250 гр

Хийх арга:

  1. Ногоон сонгиныг том томоор хэрчээд, буцалж буй давстай усанд 30 минут чанана. Сармисыг хальсалж хэрчээд 1 х/х цөцгийн тосонд хуурна. Дээр нь цөцгий нэмж хутгаад, крем шиг болж өтгөртөл нь чанаад давс перецээр амтална. Улаан лооль цөцгийн тосыг урт нарийхан хэрчинэ. Розмарины навчийг жижиглэж хэрчинэ.
  2. Төмсийг нимгэн хавтгай хэрчээд талыг нь тэвшинд зулж хийгээд дээр нь ногоон сонгино улаан лооль розмарин бяслагаа хийж дээгүүр нь цөцгийтэй зуурмагаа битүү асгаж өгөөд шарах шүүгээнд 180 хэмд 25 минут жигнэнэ.
  3. Тэвштэй ногоогоо түр гаргаад шарах шүүгээг 220 хэм болгож нэмээд үлдсэн төмсийг дээгүүр нь зулж тавиад, хэрчсэн цөцгийн тосоо тарааж тавиад үргэлжлүүлэн 20 минут жигнэнэ.
2016-10-17T22:48:30+00:00 2014 оны 05-р сарын 19|Зөвлөгөө|

Leave A Comment