Гомоцистейн гэж юу вэ?

//Гомоцистейн гэж юу вэ?

Гомоцистейн гэж юу вэ?

health-reportsГомоцистеин гэж юу вэ? гэж дунд зэргийн боловсролтой хүнээс асуувал сайндаа л гайхсан байдлаар зовхио өргөж, мөрөө хавчих нь сайн хариулт болно. Энэ нь эд эсийн үйл ажиллагааны үр дүн, метилийн хүчил үүсэх явцад бие махбодид бий болох нэгэн зүйл бүтээгдэхүүн юм. Гомоцистейний илүүдэл цусанд орвол насжилтийн оюун санааны доройтол, зүрхний өвчин нэрмэх эрсдэлийг ихэсгэнэ.

Азаар  энэ бодисын эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөг багасгах арга байдаг. Энэ арга нь шинэ ногоо жимсэнд байдаг В6, В12 аминдэм ба фолийн хүчил нь хүрэлцээтэй хэмжээгээр бие махбодийг хангах хоол ундны тодорхой бүтцийг мөрдөх явдал юм. Энэ тохиолдолд Гомоцистеин нь глутатион хэмээх бие махбодид ашигтай бодис болон хувирдаг. Энэ нь тамхи татах, архи уух ер нь эрүүл бус амьдрах хэв маягийг улмаас бий болсон чөлөөт радикалыг устгахад тусалдаг хүчтэй антиоксидант юм.

Бие махбодийн эд эсүүдэд химийн үйл ажиллагаа зөв явагдахыг хангахын тулд хооллолтыг хэрхэн зохион байгуулах вэ?

Эрдэмтэд гомоцистейний тухай болон түүний хөгшрөлтийн ухаан самуурал ба зүрхний өвчинтэй холбоотойг сайтар мэдэх тусмаа хоолны бүтцэд хар ногоон ба навчит ногоо, тос багатай, исгэлэн болон сүүн бүтээгдэхүүн, бүхэлдүү гурилын талх оруулах нь ашигтай гэдэг нь тодорхой болсон. Энэ нь үе үе аминдэм, эрдэс бодисын иж бүрдэл хэрэглэж байснаас ихээхэн үр дүнтэй болдог. Хэрвээ та үнэхээр аминдэм эрдэс бодисын иж бүрдэл уухыг хүсч байгаа бол түүнд В6, В12 аминдэм ба фолийн хүчил ордог гэдэгт итгэлтэй бай.

Орчин үед хөгшрөлтийн ухааны доройтол /ялангуяа Альцгеймерийн өвчин/, зүрхний шигдээс өвчин настай хүмүүсийн дунд маш их тархаж байна. Иймээс эрсдэлийг багасгахад чиглэсэн аль ч үр дүнтэй арга хэмжээг сайшаан дэмжих хэрэгтэй болоод байна. Ийм  өвчний тархалтын шалтгааны нэг нь бие махбодь дахь Гомоцистейний илүүдэл. Иймээс заримдаа албадан эмэн эмчилгээ эсвэл өндөр технологийг ашиглан байдлыг сайжруулж болно.

Өтлөлтйн самуурал хийгээд зүрхний өвчин нь тодорхой хэмжээнд бие махбодид Гомоцистейн үүссэнтэй холбоотой. Энэ үзэгдэлтэй тэмцэхийн тулд хоолны орцондоо навчит ба хар ногоон ногоо, бүхэлдүү тарианы талх ихээр оруулах хэрэгтэй.

Рожер Хандерсон – 100 наслах 100 арга

2016-10-17T22:49:56+00:00 2013 оны 05-р сарын 19|Зөвлөгөө|

Leave A Comment